Уншиж байна ...

ФОТО: Түймрийн дараа

А.Ням-Өлзий, iKon.mn
3 цаг 10 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Зүүн аймгуудад гарсан түймрийн улмаас учирсан хохирлын хэмжээг бүрэн тогтоогоогүй байна. 

Гуравдугаар сарын 10-ны өдөр гарсан түймрийн улмаас 170 орчим га талбай түймэрт өртөж, 38 гэр, дөрвөн чингэлэг, дөрвөн автомашин, хоёр мотоцикл, 48 хашаа саравч, 3,706 бог, 48 бод мал, 3,500 орчим боодол өвс шатжээ. Түймрийн хохирлыг тогтоох ажил үргэлжилж байгаа. 

Хамгийн сүүлийн мэдээгээр Сүхбаатар аймгийн Асгат, Эрдэнэцагаан суманд энэ сарын 9-нд гарсан хээрийн түймэр, 11-нд бүртгэгдсэн Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрүүдийг бүрэн унтраажээ. 

Улсын Онцгой Комиссоос зүүн аймгуудад гарсан түймэрт өртсөн айл өрх, иргэд, хүүхэд багачуудад эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, орон гэр, орчны сэргээн босголтыг зохион байгуулах, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, галд өртсөн малын сэг зэмийг устгах, ариутгал халдваргүйтгэл хийх, амьжиргааг нь дэмжих шуурхай ажиллагааны ажлын хэсгийг байгуулан, тусламжийн цуваа илгээсэн. УОК-ын тусламжийн эхний хэсэг Хэнтий аймгийн Баян-Овоо сумын иргэдэд хүрсэн байна. 

Хээрийн түймрийн дараах нөхцөл байдлыг фото сурвалжилгаар хүргэж байна. 

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг