Өнгөрсөн оны аравдугаар сард хот, нийтийн аж ахуйн салбарт нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний зориулалттай таван төрлийн 33 машин, техникийг хүлээлгэн өгсөн. Эдгээр машин, техникийг ашиглан хот тохижилтын ажилчид иргэдийн зорчих аюулгүй, цэвэр орчныг бүрдүүлэхээр цаг наргүй ажилладаг байна.
Хүлээлгэн өгсөн машин, техникийн ажиллагааны талаар “Ти Жи Эйн Форэстри” ХХК-ийн зам талбайн инженер Д.Даваадоржжав “Манай байгууллага хот нийтийн аж ахуйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна. Зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээнд 5-6 төрлийн машин техниктэй ажилладаг.
2024 оны сүүлээр нийслэлийн хөрөнгө оруулалтаар худалдан авсан зам талбай цэвэрлэгч шүүрт машин нь 10-15 хүний ажлыг хөнгөвчлөх бүтээмжтэй. Хурдан шуурхай ажлыг гүйцэтгэдэг.
Өдрийн цагаар ажиллуулахгүй зохиомол түгжрэл үүсэхээс сэргийлж, шөнийн 03:00 цагаас машинаа ажиллуулж, зам талбайг цэвэрлэж эхэлдэг.
Цас орсон даруйд давс, бодис цацсаны дараа авто замын шүүрт машиныг ажиллуулснаар иргэд аюулгүй зорчих боломж бүрдэж байна" гэж мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!