Ирээдүйд өсөх баталгаа: Таван Богд Группийн шинэ премиум хотхон
Үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын хамгийн том баталгаа бол тухайн төслийг хэрэгжүүлэгч компанийн нэр хүнд, туршлага байдаг. Монголын бизнесийн салбарын түүчээ, үндэсний манлайлагч Таван Богд Групп бүтээн байгуулалтын салбарт дахин нэг шинэ жишиг тогтоохоор “GERLUG PALACE” премиум зэрэглэлийн хотхоноо танилцуулж байна.
Таван Богд Групп өмнө нь "GERLUG VISTA" төслийг амжилттай хэрэгжүүлсэн туршлагадаа үндэслэн дараагийн шатны төслөө ийнхүү олон нийтэд танилцуулж байгаа юм.
Улаанбаатар хотын хамгийн эрчтэй өсөж буй "Шинэ Төв"
Хан-Уул дүүргийн 15-р хороо, Махатма Гандигийн гудамж нь өдгөө нийслэл хотын үнэ цэнтэй, орчин үеийн бүтээн байгуулалтууд сүндэрлэн буй стратегийн гол бүс болж байна. Энэхүү байршил нь Улаанбаатар хотын хөгжлийн шинэ дүр зураг, бизнесийн урсгал болон дээд зэрэглэлийн амьдралын хэв маягийг тодорхойлогч, өсөх үнэ цэн бүхий бүс болох нь нэгэнт тодорхой болжээ.
Khan Tower, Naadam Center, NM Tower, Galaxy Tower, Romana Residence, Global Town зэрэг хотын өнгө төрхийг тодорхойлогч цогцолборууд энд байрладаг. Мөн Рио Тинто компанийн бүтээн байгуулалт "Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэн", Үндэсний соёл амралтын хүрээлэн, Төв цэнгэлдэх хүрээлэн болон БНСУ-ын Элчин сайдын яам зэрэг төр, хувийн хэвшлийн томоохон байгууламжууд зэрэгцэн оршдог нь тус байршлын цогц төлөвлөлт, амьдралын чанарыг илтгэх гол үзүүлэлт юм.
4.7 Га газрыг хамрах цогц төлөвлөлт юугаараа онцлог вэ?
“GERLUG PALACE” төслийн I ээлжийн, тус бүр 23 давхар бүхий 4 блок орон сууцыг 2027 оны IV улиралд багтаан ашиглалтад оруулахаар бүтээн байгуулалтын ажил эрчтэй өрнөж байна. Ердөө 252 гэр бүлд зориулсан энэхүү премиум хотхон нь оршин суугчдынхаа тав тухыг хангасан дараах ухаалаг шийдлүүдийг агуулжээ.
Хувийн орон зай ба Тав тух: Давхартаа ердөө 3 айл байхаар төлөвлөсөн нь оршин суугчдын хувийн орон зай, амар тайван амьдрах орчныг дээд зэргээр бүрдүүлсэн.
Архитектурын өвөрмөц 6 талт шийдэл: Барилгын экстерьерийг өвөрмөц зургаан талт хэлбэрээр шийдсэнээр айл бүрд байгалийн гэрэл жигд тусах бөгөөд орон зайн хамгийн зөв, ашигтай хуваарилалтыг бий болгож чадсан.
Gerlug Palace – Тогтвортой хөгжлийн зорилтод нийцсэн төсөл
- Эрүүл мэндэд зориулсан технологи: 99% шүүлтүүртэй ERV систем
Төсөл хэрэгжүүлэгчийн зүгээс оршин суугчдын эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг нэгдүгээрт тавьсан. Хотхоны айл бүрд дотор агаарын сэлгэлтийг тасралтгүй дэмжих, олон улсад нэр хүндтэй брэндийн, автоматжуулсан ERV агаар сэлгэлтийн системийг суурилуулж байна.
Энэхүү систем нь агаарт буй PM2.5 нарийн ширхэгт тоосонцрыг 99%-ийн үр дүнтэйгээр шүүдэг тул та болон таны гэр бүл жилийн дөрвөн улиралд ямар ч утаа, тортоггүй, цэвэр агаараар амьсгалах боломжийг олгоно.
- Олон улсын "EDGE GREEN BUILDING" стандарт
“GERLUG PALACE” нь дэлхийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн жишиг болсон “EDGE Green Building Certification” олон улсын стандартыг бүрэн хангадаг эко материал, тоноглолуудыг сонгосон. Бидний өдөр тутмын амьдралын чухал хэрэгцээ болох ус, эрчим хүчний хязгаарлагдмал нөөцийг дээд зэргээр хэмнэх шийдлийг тусгаснаар барилгын ашиглалтын зардлыг үлэмж хэмжээгээр бууруулж, байгаль орчинд ээлтэй эко орчныг бүрдүүлж буй хэрэг юм. Мөн хүний урсгал, орон зайн зөв ашиглалтыг нарийвчлан тооцсон эргономик төлөвлөлтийг төслийн үндсэн концепцод нарийн тусгажээ.
Хөрөнгө оруулалтын өсөх үнэ цэн ба ирээдүйн баталгаа
Төслийн II ээлжинд орчин үеийн оффисын шаардлагыг бүрэн хангасан А зэрэглэлийн оффис, орон сууц, худалдаа үйлчилгээний молл, боловсрол болон спортын иж бүрэн цогцолбор байгууламжууд сүндэрлэнэ.
Нийт 4.7 га газар нь цогцоороо нэгдмэл нэг концепцын дагуу баригдаж буй тул I ээлжид орон сууц худалдан авсан захиалагчдын хөрөнгийн үнэ цэн цаг хугацаа даган тасралтгүй өсөн нэмэгдэх баталгаа болж байна.
Сонголтууд:
(Давхар бүрд ердөө 3 айлын төлөвлөлттэй)
Өрөөний тоо
Талбайн хэмжээ (м.кв)
- 4 өрөө: 119.24 м.кв – 120.06 м.кв
- 5 өрөө: 139.91 м.кв – 158.94 м.кв
- ДУПЛЕКС орон сууц: 22-23 давхрыг хамарсан 6 м өндөр войд шийдэл бүхий өндөр таазтай 207 мкв - 277 мкв дуплекс орон сууц танд Улаанбаатар хотоо “Алган дээр мэт харах” боломжийг олгоно.
Та Таван Богд Группийн бүтээн байгуулалтын дараагийн шат, шинэ чиг хандлагыг агуулсан премиум зэрэглэлийн 252 айлын нэг болж гэр бүлийнхээ ирээдүйд хамгийн ухаалаг, үнэ цэнтэй хөрөнгө оруулалтыг хийгээрэй.
Бидэнтэй холбогдох:
Төслийн борлуулалт 7272 8888
Вэбсайт: www.gerlugpalace.com
Facebook page: Gerlug Palace
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

