Уншиж байна ...

Tapatrip одоо Tapa - Шинэ өнгө төрх, Шинэ үйлчилгээ

СУРТАЛЧИЛГАА
5 цаг 13 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

2021 онд үүсгэн байгуулагдсан Tapatrip компани сүүлийн дөрвөн жилийн хугацаанд аялал жуулчлалын салбарт технологи, инновацыг амжилттай нэвтрүүлж, өнөөдрийн байдлаар нийт 1.1 сая гаруй хэрэглэгчтэй болж, жил бүр хэрэглэгчдийнхээ тоог дунджаар 35 хувиар өсгөсөөр зах зээлд тэргүүлэгч байр сууриа бататгасан байна.

зураг
 

Тус компани 2025 онд шинэ үеийн хэрэглэгчдийнхээ хэрэгцээг илүү оновчтой хангах үүднээс брэндийн нэрээ tapa болгон өөрчилж, нэр, өнгө төрхийн төдийгүй үйлчилгээний цар хүрээгээ улам өргөжүүлэн, аялал жуулчлал, хөдөлгөөнт тээврийн шийдлүүд, финтек санхүүгийн бүтээгдэхүүнүүд, энтертайнмент үйлчилгээг багтаасан бүрэн цогц супер аппликэйшн хэлбэрээр дахин нэвтрүүлж байна. Энэхүү шинэчлэл нь зөвхөн дотоодын төдийгүй олон улсын зах зээлд өрсөлдөхүйц, илүү хүртээмжтэй технологийн экосистемийг бүрдүүлэх зорилготой юм. 

зураг
 

tapa супер апп нь дараах гол чиглэлүүдэд төвлөрнө: 

  • Аялал жуулчлал: Олон улсын нислэгийн тийз, аяллын захиалга, зочид буудал, амралтын газар, аяллын маршрут төлөвлөлт, аяллын даатгал, и-сим 
  • Хөдөлгөөнт тээвэр: Улаанбаатар хот дах скүүтер, унадаг дугуй, мопед, такси, хүргэлт, автобус үйлчилгээ, хот хооронд болон олон улсын галт тэрэг, автобус 
  • Финтек ба санхүү: BNPL (Buy Now Pay Later), онлайн зээл, цахим төлбөр тооцоо 
  • Энтертайнмент: tapa Game, tapa хонжворт сугалаа 

Энэ өөрчлөлтийн хүрээнд tapa аппликэйшн нь хэрэглэгчдийн өдөр тутмын амьдралд тулгардаг 20 гаруй төрлийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлэн, хэрэглэгчдийн цаг хугацааг хэмнэж, санхүүгийн үр ашгийг  нэмэгдүүлэх боломжтой юм. 

Шинэ үйлчилгээ

зураг
 

Эдгээр томоохон зорилтуудын хүрээнд нэгэн шинэ үйлчилгээгээ зах зээлд нэвтрүүлж байгаа бөгөөд  Олон улсад үйл ажиллагаа явуулдаг Genlot байгууллагатай хамтарч Монголын хамгийн анхны хусдаг сугалаа буюу Таpa хонжворт сугалааг үйлчилгээнд нэвтрүүллээ.

Энэхүү сугалаа нь биет цаасан хэлбэртэй 2,000-50,000 төгрөгөөр худалдаалагдах бөгөөд  2,000-1,000,000,000₮ төгрөгийн хонжвортой. Хонжвороо шууд газар дээр нь хусаж мэдэх ба хонжвор таарсан тохиолдолд Tapa апплейкшнаар дамжуулан дансандаа шилжүүлж авах юм.

Тус сугалаа нь Дэлхийн Сугалааны Холбоо  /WLA /,  Ази Номхон Далайн Сугалааны Холбоо /APLA/,  Олон улсын чанарын стандарт ISO 9001, 27001, 45001, 22301 зэргээр баталгаажсан.

Хэрэв та Тапа хонжворт сугалааг худалдан авахыг хүсэж байвал энд дарна уу. Мөн tapa aпплейкшн - Лоттери цэсээс сонголтоо хийн хүргэлтээр авах боломжтой. Одоогийн байдлаар Улаанбаатар хотод дараах 3 цэгээр худалдаалж байна.  

  • Баянгол дүүрэг Гранд Плаза,  
  • Баянзүрх дүүрэг Тэнгэр Плаза,  
  • Сонгинохайрхан дүүрэг Шинэ Улаанбаатар Драгон Терминал 

Аппликэйшнээ яг одоо татаж аваад шинэ боломжуудыг шууд туршаарай. 

Холбоо барих сувгууд:

- Утас: 1800-4444, 7515-4444
- Website: www.tapa.mn/mn
- App татах: bit.ly/3n2nshi

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.