2025 оны эхний хоёр сарын дүнгээр манай улсад импортоор нийт 1.7 тэрбум ам.долларын бараа, түүхий эд оруулжээ.
Энэ нь 2024 оны мөн үеэс 115 сая ам.доллароор буюу 7.2 хувиар өссөн үзүүлэлт юм.
Импортын бараанаас онцолбол энэ оны эхний хоёр сард суудлын 26,506 машин орж ирсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 6.5 хувиар нэмэгдсэнийг харуулж байна. Нийт импортын барааны 13.6 хувийг суудлын автомашин эзэлж буй нь нефтийн бүтээгдэхүүний дараа орох өндөр дүн.
Харин хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний тухайд өндөг, улаанбуудайн гурилын импортын хэмжээ өмнөх оны мөн үеэс 2.5 дахин өслөө.
Цагаан будааны импорт 72.3 хувь, өтгөрүүлсэн болон хуурай сүүнийх 50.3 хувь өсөөд байгаа бол улаанбуудайных 97.2 хувь буурчээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!