ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/03/12-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ оны эхний хоёр сард өнгөрсөн жилийн мөн үеэс зургаа дахин их буюу 1.8 тонн алт экспортолжээ

Г.Мөрөн, iKon.mn
2025 оны 3 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2025 оны эхний хоёр сарын экспортын мэдээллийг Гаалийн Ерөнхий Газар(ГЕГ)-аас өчигдөр танилцууллаа. 

Дурдсан хугацааны дүнгээр манай улс экспортод хоёр тэрбум ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10.5 хувиар буурсан үзүүлэлт болж байна. 

Экспортын барааны нийт дүнд

  • эрдэс бүтээгдэхүүн 1.7 тэрбум ам.доллар буюу 86.2 хувь;
  • сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос 166.7 сая ам.доллар буюу 8.3 хувь;
  • ургамлын гаралтай бүтээгдэхүүн 28.6 сая ам. доллар буюу 1.4 хувийг тус тус эзэлж эдгээр нь нийт экспортын дүнгийн 95.9 хувийг эзэлж байна.

Энэ оны эхний хоёр сард 1.8 тонн алт экспортолсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад зургаан дахин өссөн дүн боллоо. Зэсийн баяжмалын экспорт мөн 10.8 хувиар нэмэгджээ.

Харин энэ оны эхний хоёр сард 10.2 сая тонн нүүрсний экспортод гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 3.5 хувиар бага байгаа юм. Түүнчлэн үхрийн махны экспорт 37.7 хувь, ямааны самнасан ноолуурынх 57.5 хувь буурчээ.
зураг
 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
4
Зураг
ХАХА
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
БУРУУ
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
11 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [122.201.31.152] 2025/3/12
Алт зэс нүүрсээ зараад ч ашиггүй байгаа нь төр баригчидын тэнэглэлтэй холбоотой малчдыг дэмжээд зээл өгөөд махны эспортоо зогсоосон тариаланчдаа дэмжээд гурилынхаа үнийг 2дахин өсгөсөн одоо согтуу хоршоо элдэв хувьсгалын хүрээнд хяналгүй олон их наядын баас архи машин болгож бн үнэ өсөхөөс бүтээмж огт өгөхгүй байгаа нь асуудал төрийн тэргүүнээс ахуулаад бүгд хоосон үхэх дон туссан суваг болгон дээр үниын хувьсгал гээд нэвтрүүлэг байнга гараастай
0 | 0 Хариулах
Зочин [66.181.184.160] 2025/3/12
Монголын баялагыг зөөгөөд дууслаа
0 | 0 Хариулах
Зочин [103.57.94.191] 2025/3/12
Аялал жуулчлалаас хэдийг олсон? Бооцоо тоглоомор гадагшаа хэдийг алдсан? Мөн манайхан гадагшаа аялаж хэдийг тэнд үлдээсэн?
1 | 1 Хариулах
Зочин [202.9.46.177] 2025/3/12
Доллар евро фунт бол хөрөнгө биш. Зүгээр л хэвлэсэн оргүй цааснууд. Жинхэнэ баялаг болох газар нутаг уул ус ургамал мод доорх түүхий эдээ хэвлэсэн оргүй цаасаар арилжина гэдэг хамгийн харамсалтай.
3 | 1 Хариулах
ЗОЧИН [66.181.178.110] 2025/3/12
НҮҮРС АЛТАА ЗАРААД БАЙДАГ ЗАРААД БАЙДАГ АРД ИРГЭДИЙНХ НЬ СЭТГЭЛГЭЭ ХЭРЭГЛЭЭ МӨНГӨНД ХАНДАХ ХАНДЛАГА БОЛОВСРОЛ МАШ ТААРУУ БАЙНА. 500 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗӨВХӨН ЦАХИМ МӨРИЙТЭЙ ТОГЛООМООР ГАДАГШАА АЛДЧИХСАН. ДЭЭР НЬ ЦАХИМ РОМАНС ГЭДЭГ ЗҮЙЛД МӨНГӨӨ ИХ АЛДНА. ОЛСОН ХЭДЭГ ТӨГРӨГӨӨ АМАР ХЯЛБАР АРГААР ӨСГӨХ ГЭЭД ТЕЛЕГРАММААР БАС АЛДАНА. ДЭЭР НЬ ХАДГАЛНА ХУРИМТЛУУЛНА ГЭДЭГ ОЙЛГОЛТ БАЙХГҮЙ ХҮМҮҮС. ХЭРЭГЛЭЭГЭЭ ЗОХИЦУУЛЖ ЧАДДАГГҮЙ.
5 | 0 Хариулах
ЗОЧИН [66.181.178.110] 2025/3/12
МӨНГӨӨ ЗӨВ ЗАРЦУУЛЖ ЗӨВ ЗОХИЦУУЛЖ ЧАДДАГГҮЙ ДЭЭР НЬ ҮРГЭЛЖ БУРУУГАА БУСАД РУУ ЧИХДЭГ. МӨНГӨ САНХҮҮГИЙН МЭДЛЭГ ТААРУУ БАЙДАГ НЬ НҮҮДЭЛЧИН СЭТГЭЛГЭЭТЭЙ НЬ ХОЛБООТОЙ БИЗ.
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.177] 2025/3/12
Xbet-д 500 сая доллар алдаж, койнд бас л олон зуун сая доллар алдсан байх.
0 | 0 Хариулах
Уншигч [122.201.31.205] 2025/3/12
Хамаг зүйлээ гадагш нь зөөгөөд л байдаг, долларын ханш нь өсөөд л байдаг, ямар хачин дээрэм тонуул болоод байна аа
4 | 4 Хариулах
ЗОЧИН [66.181.178.110] 2025/3/12
ТА БИДНИЙ ХЭРЭГЛЭЭ ШҮҮ ДЭ. МОНГОЛЧУУДЫН СЭТГЭЛГЭЭ НӨЛӨӨЛЖ БАЙНА. НҮҮРС АЛТАА ЗАРААД ОРЛОГО ОРЖ ИРЭХ ТУСАМ ХҮМҮҮСИЙН ХЭРЭГЛЭЭ ӨСӨЖ БАЙНА. ХАДГАЛНА ХУРИМТЛУУЛНА ГЭДЭГ СЭТГЭЛГЭЭ БАЙХГҮЙ ХҮМҮҮС. НҮҮДЭЛЧИН СЭТГЭЛГЭЭНЭЭСЭЭ САЛААГҮЙ ХҮМҮҮС
6 | 0 Хариулах
ЗОЧИН [66.181.178.110] 2025/3/12
ӨӨРИЙНХӨӨ БУРУУГ БУСДААС ХАЙДАГ ХҮМҮҮС ДЭ. ӨӨРИЙН ЧИНЬ КОММЕНТ ХЭЛЭЭД ӨГНӨ.
0 | 0 Хариулах
ЗОЧИН [66.181.178.110] 2025/3/12
ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ ГЭХЛЭЭР НҮҮРСНИЙ БОРЛУУЛАЛТ ҮНЭ БУУРЧ БАЙНА ГЭСЭН ҮГ. АЛТААРАА НӨХӨЖ БАЙНА. ЦААШДАА МАНАЙ ЭДИЙН ЗАСАГ ХЯМРАЛД ОРОХ МАГАДЛАЛ ӨНДӨР БАЙНА. БОДЛОГЫН ХҮҮГ ОГЦОМ 2 ХУВЬ САЯ ӨСГӨСӨН. ИНФЛЯЦ ӨСӨЖ БАЙНА. ОЛОН МЕГА ТӨСӨЛ ТӨСВӨӨР ХИЙНЭ ГЭЭД СОЛИОРЧИХСОН. ТАТВАРЫН ДАРАМТ ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНИЙН ӨСӨЛТ АЖ АХУЙН НЭГЖҮҮД АРД ИРГЭДЭД ХҮНД ТУСНА. МОНГОЛД АМЬДРАХ ӨРТӨГ ӨНДӨР БОЛСОН.
5 | 0 Хариулах