Уншиж байна ...

Турины тусгай олимпоос А.Алтан-Очир хүрэл медаль хүртлээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 3 сарын 12
IKON.MN
Зураг зураг

Италийн Турин хотноо болж буй тусгай өвлийн олимп энэ сарын 8-наас 15-ныг дуустал үргэлжилж буй. Энэ удаагийн олимпод дэлхийн 100 гаруй орны 1,500 тамирчин өвлийн спортын найман төрлөөр өрсөлдөх юм.

Монголоос гүйлтийн цана, уулын цана, спорт бүжиг, заалны хоккей, цасны гуталтай гүйлт, сноуборд зэрэг зургаан спортын төрөлд есөн эрэгтэй, 16 эмэгтэй тамирчин оролцож байгаа билээ.

Тэгвэл сноубордын жаинт слалом төрөлд Монголын тамирчин А.Алтан-Очир хүрэл медаль хүртэж, М.Энхзаяа шагналт байранд оржээ.

Тэд өнөөдөр дахин хоёр төрөлд хүч сорих аж.

 

Зураг
1 | 1 | 4 цаг