Иракт осолдсон АНУ-ын нисэх онгоцны багийн бүх зургаан гишүүн амь үрэгдэж, Ираны дайны хохирлын хэмжээг өсгөв

Т.Давааням, ikon.mn
5 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Пүрэв гарагт Ирак улсын баруун хэсэгт АНУ-ын армийн шатахуун түгээгч нисэх онгоц осолдсон билээ.

Тэгвэл уг онгоцны багийн бүх зургаан гишүүн амь үрэгдсэнийг Баасан гарагт аврах ажиллагаа дууссаны дараа албаныхан мэдээлжээ.

Хоёрдугаар сарын 28-нд эхэлсэн Ираны эсрэг байлдааны ажиллагааны турш Америкийн долоон цэргийн алба хаагч амиа алдсан бол дээрх ослын дараа 13 болон нэмэгдэж байна.

Уг осолд өөр нэг онгоц оролцсон, гэхдээ энэ нь дайсны цохилт, эсвэл өөрийн санамсаргүй цохилтын алины ч үр дүн байгаагүйг Пентагон баталж байв.

Осолд оролцсон ч амжилттай газардсан хоёр дахь онгоц нь мөн адил KC-135 шатахуун түгээгч онгоц байсныг АНУ-ын албаны эх сурвалж баталжээ.

Ираны эсрэг байлдааны ажиллагаанд оролцуулахаар АНУ-ын арми олон тооны нисэх онгоцоо Ойрх Дорнодод илгээгээд байгаа. Дээрх явдал нь нисэх онгоцнууд зөвхөн байлдааны ажиллагааны үеэр төдийгүй агаарт шатахуун цэнэглэж байх үедээ ч осолдох эрсдэл өндөр байгааг харуулж байна.

1950-аад он, 1960-аад оны эхэн үед Boeing компанийн үйлдвэрлэж эхэлсэн KC-135 бол АНУ-ын агаарын зэвсэгт хүчний гол техникүүдийн нэг бөгөөд байлдааны нисэх онгоцнуудыг буулгалгүйгээр агаарт шатахуунаар цэнэглэх боломж олгодог.

Ирак дахь Ираны дэмжлэгтэй Исламын Эсэргүүцэл зэвсэгт бүлэглэл АНУ-ын шатахуун түгээгч онгоцыг унагаснаа хүлээжээ.

Дайны эхний өдөр Ираны хариу агаарын цохилтын үеэр Кувейт улсын нутагт оршдог баазад АНУ-ын долоон цэргийн алба хаагч амиа алдсан юм.

Өнгөрсөн хугацаанд бас 150 орчим цэрэг шархдаад байгаа.

 

Эх сурвалж: Reuters