Монголын үзэгчдийн хайртай Үрлээгийн гоо сайхны нууц
Бидний сайн мэдэх 'Би чамд хайртай' киноны Үрлээ буюу Сэрчмаагийн Пүрэвмаа 1964 онд Улаанбаатар хотод төржээ. Гэвч өнөөдөр түүнийг хэн ч харсан 60 гаруй насыг зооглож буй гэж итгэмгүй... Тэрээр цаг хугацааг зогсоож, гоо үзэсгэлэнгээ хэрхэн хадгалж чадав?
Та нар минь сайхан хаваржиж байна уу?
Би олон янзын органик жимс, ногоогоор нүүрэндээ гар аргаар бэлдсэн маск хийж тавих дуртай. Заримдаа улаан, шар, ногоон масктай царайг минь харсан хүүхдүүд маань эвэртэй туулай харсан мэт гайхдаг юм.
Аймаар харагдах нь яахав, гол нь арьсанд маань элдэв химийн найрлагагүй гар аргаар бэлдэж хэрэглэдэг маск амин дэм, шим тэжээлийг өгдөг гэж боддог юм.
Саяхан би будааг гоо сайхандаа хэрэглэж, органик маск тавих нэгэн жорыг туршиж үзлээ. Цагаан будаагаа нялцайтал нь буцалгаад дээр нь багахан сүү эсвэл зөгийн бал дусаагаад миксердэхэд өтгөн зуурмаг бий болно. Түүнийгээ нүүрэндээ жигд түрхээд 10-15 мин дараа угаахад нүүр чийгтэй бас толигор болж байгаа нь илт мэдрэгдсэн юм. Өнгө өнгийн органик маскны жор дээр минь цагаан будааны маск нэмэгдэж байна. Та нар минь бас туршаад үзээрэй. ❤ ✨
Гоо сайхандаа анхаарна гэдэг үнэтэй бүтээгдэхүүн хэрэглэснээр хэмжигдэхгүй, харин байгалиас нь түүхийгээр нь гаргаж авсан органик зүйлсээр ч өөрийгөө хайрлаж болох билээ. ❤❤❤
Тэгвэл бидний өдөр тутам хэрэглэдэг энэ энгийн цагаан будаа үнэхээр арьсыг толигор, чийглэг болгоход нөлөөлдөг гэж үү?
1970-аад онд эрдэмтэд нэгэн хачирхалтай зүйлийг анзаарчээ: Будааны архи (Sake) исгэдэг ажилчдын нүүр үрчлээтсэн байсан ч, гар нь яг л хүүхдийнх шиг толигор байв. Судалгаагаар будаанд агуулагдах дараах байгалийн гаралтай охь найрлагууд "гайхамшиг" бүтээдэг нь тогтоогджээ:
Чийгийг түгжигч цардуул: Арьс хуурайших нь нарийн үрчлээ үүсэх үндсэн шалтгаан болдог. Будааны найрлагад агуулагдах байгалийн цардуул нь арьсны гадаргуу дээр үл үзэгдэх хамгаалалтын давхарга үүсгэдэг. Энэхүү давхарга нь арьсны гүн дэх чийгийг гадагш ууршихаас сэргийлж, "Hydration lock" буюу чийгийг түгжих үйлчилгээ үзүүлдэг.
Тайвшруулах үйлчилгээ витамин B, E: Бидний арьс нарны хэт ягаан туяа, агаарын бохирдол болон үрэвслээс болж байнга "стрессдэж" байдаг. Будааны ус нь арьсны pH тэнцвэрийг хадгалахын зэрэгцээ үрэвслийг намдаах онцгой чадвартай.
Антиоксидант: Хөгшрөлтийн эсрэг "Хамгаалагч": Будааны найрлагад байдаг Ферулийн хүчил болон Инозитол нь залуужуулах үйлчилгээний гол түлхүүр юм.
Ферулийн хүчил: Гадны нөлөөллөөс үүдэлтэй арьсны гэмтлийг нөхөн төлжүүлэгч хүчтэй антиоксидант.
Инозитол: Эсийн өсөлтийг дэмжиж, цусны эргэлтийг сайжруулснаар арьсыг дотроос нь залуужуулж, өнгийг нь сэргээдэг гэдгийг тогтоосон байдаг.
Таныг арьсыг гэрэлтүүлэх будааны маскыг хэрхэн бэлтгэх вэ?
ОРЦ
- 2 хоолны халбага агшаасан цагаан будаа
- 1 хоолны халбага сүү (эсвэл буудайн сүү)
- -1 хоолны халбага зөгийн бал
БЭЛТГЭХ АРГА
- Агшаасан будаагаа нухаж, өтгөн зутан шиг болтол няцална.
- Дээр нь сүү, зөгийн балыг нэмээд сайтар холино.
- Бэлэн болсон зуурмагаа цэвэр нүүрэндээ түрхээд 15-20 минут хүлээнэ.
- Хүйтэн усаар угааж, будааны шүүсээр бэлтгэсэн чийгшүүлэгч тонер түрхэнэ.
Та дээрх аргыг долоо хоногт 1-2 удаа хэрэглэснээр эрүүл, гэрэлтсэн арьстай болохыг боломжтой
ЗӨВ БУДАА СОНГОХ НЬ ЧУХАЛ:
Будаа шинэ байх тусам тэжээллэг чанар нь өндөр, арьсанд үзүүлэх нөлөө нь илүү хүчтэй байдаг.
Сараана брэндийн будаа нь шинэ ургацын, байгалийн цэвэр гаралтай тул хүнсэндээ ч, гоо сайхандаа ч хэрэглэхэд хамгийн тохиромжтой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!




