Монгол Улсын ТОП 150 компанийн Чэйрмэн, CEO нар хуран чуулж менежментийн шилдэг арга туршлагуудаа хуваалцаж, хамтын ажиллагаагаа хөгжүүлдэг “Менежментийн Форум” арга хэмжээ 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулагдах гэж байна.
Тус арга хэмжээ нь өдгөө 4 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаад “Building The Trust” уриа дор бизнесийн орчны тулгамдсан асуудлууд, боломжийг нэмэгдүүлэх шинэлэг шийдлүүд зэргийг салбар бүрийн шилдэг төлөөлөгчдийн туршлага, мэргэжлийн шинжээчдийн дүгнэлт зэргийг танилцуулах юм.
Энэ удаагийн арга хэмжээг бизнес эрхлэгчид төдийгүй төрийн байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа ба ингэснээр бизнесийн орчинд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн дэвшүүлж, тэдгээрийн бодит шийдлүүдийг эрэлхийлэх, хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлж байгаа гэдгээрээ онцлог юм. Энэ удаагийн форумын онцлогоос дурдвал:
Монголын топ компаниуд нэг өдөр бие биеэ өрсөлдөгчийн нүдээр биш харин хамтрагчийн нүдээр харах боломж – “Менежментийн Форум 25”
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!