Уншиж байна ...

ХУУЛЬ: 16-аас доош насны хүүхэд цахим орчинд үе тэнгийнхэндээ хор хөнөөл учруулбал эцэг эх, асран хамгаалагчид нь хариуцлага хүлээнэ

М.Батчимэг, ikon.mn
5 цаг 43 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Харилцаа холбооны зохицуулах хороо, Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газартай хамтран өнөөдөр "Цахим орчин дахь хүүхэд хамгаалал сэдэвт" сургалтыг зохион байгууллаа.  

Хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой цахим орчинд дахь дарамт, дээрэлхэлт болон гэмт хэргийн тоо сүүлийн жилүүдэд нэмэгдсэн ба 2023 онд 600 орчим цахим хэрэглээтэй холбоотой гомдол мэдээллүүд ирсэн байна. 

Хүүхэд хамгааллын тухай хуулийн: 

  • 23.4.3.хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлтэд холбогдсон болон хохирогч суралцагчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй уулзалт зохион байгуулах, зөвлөгөө, мэдээлэл өгөх;
  • Мөн 16-аас доош насны хүүхэд цахим орчинд үе тэнгийнхэндээ хор хөнөөлтэй нөхцөл байдал үүсгэсэн тохиолдолд эцэг эх, асран хамгаалагчдад нь хариуцлага хүлээлгэнэ зэрэг зохицуулалтууд байдаг аж. 

Зөрчлийн тухай хуулийн: 

6.20 дугаар зүйл.Хүүхдийн эрхийг зөрчих хэсгийн 3.2, 3.3-т эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүүхдийнхээ нэр төр, алдар хүндэд сөргөөр нөлөөлөх гэрэл зураг, дуу, дүрсний, дуу-дүрсний бичлэгийг цахим орчинд байршуулсан бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заажээ. 

Харилцаа холбооны зохицуулах хороо НҮБ-ын хүүхдийн сантай хамтарч хийсэн судалгаагаар охид хөвгүүдээс илүү цахим орчинд цаг зарцуулдаг. 13-14 насны хүүхдүүд хоногт 183 минут буюу 3 цаг гаруй хугацааг, 17-18 насныхан 280 минут буюу дөрвөн цаг гаруй хугацааг цахим орчинд зарцуулдаг байна. 

Эмэгтэй хүүхдүүдийн 65 орчим хувь, эмэгтэй хүүхдүүдийн 55 орчим хувь нь байнгын цахим хэрэглээтэй. Youtube хэрэглэдэг нийт 2.5 сая хүн байдгийн 70 орчим хувь нь хүүхдүүд байна. Харин инстаграмд 430,000 орчим хүүхдүүд хэрэглэдэг байна.