2025 онд нийслэлийн хэмжээнд 59.6 километр явган замыг байгалийн чулуугаар шинэчлэхээр болж, уг ажлыг гүйцэтгэх тендерт есөн компани шалгарчээ. Ингэхдээ өвлийн улиралд дотоодын үйлдвэрлэгчдээс чулуун замыг татан авч бэлтгэснийг албаныхан мэдээлсэн юм.
Барзгар, халтирахгүй гадаргуутай чулуугаар хийсэн явган зам нь бат бэх, насжилт урт байдаг бол хавтан нь хөдөлж эвдрэл их гардаг бөгөөд нийслэлийн хэмжээнд 66 мянга орчим ам метр гөлгөр гадаргуутай явган зам байгаа аж.
Өнгөрсөн жил авто замын эвдэрч гэмтээгүй бродюрыг солихгүй гэж амласан бол энэ жил явган замыг солихоор болжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!