Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/11/28-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Билгүүн: Гөлгөр гадаргуутай явган замыг барзгар чулуугаар солих ажлын есөн багц тендерийг зарласан

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 11 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн хэмжээнд 66 мянга орчим ам метр гөлгөр гадаргуутай явган зам байгааг судалгаагаар тогтоожээ.

Энэ талаар УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “2022 онд нийслэлийн хэмжээнд 66 мянга орчим ам метр стандартад нийцэхгүй буюу гөлгөр гадаргуутай явган зам байгааг судалгаагаар тогтоосон. Эдгээр замын ихэнх нь Бага тойруу, Энхтайвны өргөн чөлөө, Самбуугийн гудамж зэрэг хотын төвийн хэсгээр байгааг тогтоож байв.

Энэ хүрээнд 2024 онд нийслэлийн Засаг даргын зүгээс эдгээр шаардлагад нийцэхгүй байршлуудын явган замыг нэг стандарттай болгож, барзгар гадаргуутай чулуугаар хийх шийдвэрийг гаргасан юм.

Өнөөдрийн байдлаар таван багц ажлын худалдан авах ажиллагааны гүйцэтгэгч нь шалгарсан бол үлдсэн дөрвөн багц ажлын худалдан авах ажиллагааг зарлаад буй” гэв.

tender.gov.mn сайтаас шүүж үзэхэд Сүхбаатарын талбай орчмын явган замыг тохижуулах 1.1 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй тендерт "Хэрмээдэй" компани шалгарчээ.

зураг
 

Энэ онд УБЗАА-наас 28,300 ам метр, НЗХГ-аас 10 мянган ам метр явган зам шинэчилж, замын нөхөн сэргээлттэй холбоотойгоор 13 мянган ам метр буюу нийт 51 мянга гаруй ам метр явган зам засварласан гэж мэдээлэв.