Хойд Америкийн оюутны сагсан бөмбөгийн лиг (NCAA)-ийн хасагдах шатны тоглолтууд эхэллээ.
Big 12 бүсийн хасагдах шатны эхний тойрогт Ш.Энхийн-Одын тоглож буй "Utah Utes" улиралд 16 хожил, 16 ялагдалтайгаар 11 дүгээр байранд бичигдсэн юм. Ингэснээр эхний шатанд 17 ялалт, 15 хожигдолтой ч бүсдээ долоон хожил, 13 ялагдсан үзүүлэлтээр 14 жагссан "UCF Knights" багтай эхний шатанд учраа таарсан.
Ютачууд тоглолтыг 21:9-өөр тэргүүлж эхлүүлсэн ч хоёрдугаар хагаст эсрэг багийнхан сэргэж 24:3-аар илт давамгайлсан. Энэ үр дүнгээ хадгалсаар 87:72-оор "UCF Knights" ялалт байгуулж, дараагийн шатанд чансааны зургаад бичигдэж буй Канзастай хүч үзэхээр боллоо.
Ш.Энхийн-Од гараанаас 28 минут тоглохдоо 6 оноо, 6 самбараас бөмбөг авч, 4 оновчтой дамжуулалт гүйцэтгэжээ.
Ийнхүү Майк оюутны лигт өнгөрүүлсэн гурав дахь улиралдаа 31 тоглолтоос 27 гараанд гарч, 7.5 оноо, 3.3 самбараас бөмбөг авч, 2.7 оновчтой дамжуулалт дундажлав.
Тэрбээр өмнө нь "Дэйтон" болон "Сан Франциско Донс" багт тус бүр нэг улирал тоглосон юм.
Сонирхуулахад Ютагийн хувьд энэ сарын эхээр Алекс Женсенийг ахлах дасгалжуулагчаар томилсон. А.Женсен бол 1998 оны "March Madness"-ийн хагас шигшээд Ютаг шалгарахад гол үүрэг гүйцэтгэсэн тоглогч нарын нэг. Хойд Америкийн Үндэсний Сагсан Бөмбөгийн лиг (NBA)-гийн "Даллас Маверикс" багийн туслах дасгалжуулагчаар ажилласан мэргэжилтэн.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!