ОХУ, ЮНЕСКО-гийн Дэлхийн өв Байгал нуурт үзүүлэх нөлөөллийн экологийн иж бүрэн үнэлгээ, төслийн Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ, төслийн туслах далангийн Техник, Эдийн Засгийн Үндэслэл(ТЭЗҮ) боловсруулах ажлыг шуурхай зохион байгуулах, Зардлыг санхүүжүүлэхээр Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар шийдвэрлэлээ.
Энэ талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа "Эгийн голын УЦС-ын төсөл 1964 оноос яригдаж байсан ч ОХУ-ын тал болон ЮНЕСКО-гийн Дэлхий өвийн хороотой ойлголцолд хүрэхгүй байсны улмаас олон жил гацсан.
Өнгөрсөн жил миний бие ОХУ-ын Байгаль, экологийн сайдтай Эгийн голын УЦС-ын хамтарсан ажлын хэсэг байгуулах санамж бичиг байгуулсан. Энэ хүрээнд Монголын талаас долоон хүний бүрэлдэхүүнтэй эрдэмтдийн баг ажиллаж байгаа бөгөөд судалгааны ажил амжилттай үргэлжилж байна. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Монголын талаас хийж гүйцэтгэх шаардлагатай дөрвөн судалгааны ажил, Эгийн голын УЦС-ын туслах далангийн ТЭЗҮ боловсруулах санхүүжилтийн асуудлыг дэмжиж, баталлаа. Мөн энэ ажлыг шуурхай хийж гүйцэтгэхийг холбогдох сайд нарт даалгалаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!