ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/03/12-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа нь таатай зүйл биш ч төсөв тодотгох хэмжээний цочрол үүсээгүй

Б.Бадамгарав, IKon.mn
2025 оны 3 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Сангийн Яамнаас 2025 оны эхний хоёр сарын төсвийн гүйцэтгэлийг танилцуулжээ.

Энэ оны эхний хоёр сарын байдлаар Монгол Улсын төсвийн орлого, зарлага хэвийн байгааг тус яамнаас онцлов.

Сангийн сайд Б.Жавхлан "Улсын төсвийн хоёрдугаар сарын төлөвлөгөө 4.2 их наяд төгрөгийн орлогоор биелсэн нь 95 хувийн гүйцэтгэлтэй байна гэсэн үг. Орлого хэвийн, төлөвлөгдсөн урсгал зардал, санхүүжилт, хөрөнгийн зардал хэвийн санхүүжилтээ авч байгаа.

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад бага зэрэг буурсан шалтгаан нь 2023 оны төсөв ашигтай гарч, жилийн эцсээр орж байсан орлогууд 2024 оны эхний сард давж бичигдэж байлаа. Ингэснээр 2024 оны эхний сард төсвийн орлого нэлээд өндөр гарсан. 

Энэ жилийн хувьд төсвийн орлого орох ёстой потенциалынхаа хэмжээнд орж байна. Манай гол түүхий эд, ялангуяа нүүрсний үнэ унаж байгаа нь таатай зүйл биш. Эхний хоёр сарын гүйцэтгэлээр төсөвт цочрол үүсэх цохилт болоогүй.

Төсөвт тодотгол хийх нөхцөл үүсэх үү гэдэг асуултууд ирж байгаа. Гэхдээ Төсвийн тухай хуулийн 34.1.2. урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурах, зарлага нэмэгдэж, нэгдсэн төсвийн алдагдал Дотоодын Нийт Бүтээгдэхүүн(ДНБ)-ий гурван хувиар нэмэгдэх тохиолдолд төсвийн тодотгол хийх нөхцөл үүснэ гэдэг.

Манай улсын ДНБ 95 их наяд төгрөг. Үүний гурван хувь гэхээр ойролцоогоор гурван их наяд төгрөг. Харин орлого гурван их наядаар тасрах хэмжээний нөхцөл байдал үүсээгүй. Иймээс дөнгөж гуравдугаар сар болж байхад тодотгол ярих нь хэтэрхий эртэднэ.

Харин экспорт нэмэгдүүлэх, төсвийн орлогыг төлөвлөсөн хэмжээнд хүргэх талаар ажиллана. Богино хугацаанд экспортыг нэмэгдүүлэх, төв банкны валютын нөөцийг тогтвортой байлгах, нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх ажлыг хэсэг өнөөдөр байгуулагдлаа. Уг ажлын хэсгийг Сангийн сайд миний бие ахална" гэлээ. 

"Алтны үнэ таатай байгаа энэ үеийг ашиглаж чадвал 700 сая ам.долларын нөөц бүрдүүлэх боломжтой"

Мөн тэрбээр оны эхний хоёр сарын байдлаар экспортын бие хэмжээний талаар "Экспортын биет хэмжээ хэвийн байгааг онцолъё. Эхний хоёр сард 10.5 сая тонн нүүрс гаргахаар төлөвлөж байсан бол одоогоор 11.5 сая тонн нүүрс гарсан. Биет хэмжээгээрээ төлөвлөж байснаасаа давсан.

254 мянган тонн зэсийн баяжмал гаргахаар төлөвлөж байсан бол 281 мянган тонныг гаргалаа.

Алтны зах зээлийн үнэ нэн тааламжтай байна. Бид 1,850 ам.доллароор төсөөлж байсан бол одоо 2,900 буюу бараг 3,000 ам.доллар руу хүрч байна. Энэ цонх үеийг Монголбанк сайн ашиглаж байгаа. 300 кг алт экспортлохоор төлөвлөж байснаа одоогоор 1.8 тонн алт экспортолсон" гэлээ.

Алтны тухайд манай улсад нөөц боломж их байгааг Сангийн сайд онцолж байв. Энэ жил 18 тонн алт төв банкны нөөцөд авна гэж тооцоолж байгаа аж. Өмнө нь хамгийн ихдээ 22 тонн алтыг төв банкны нөөцөд авчээ. Тэгвэл "Энэ жил төлөвлөж байснаасаа хоёр тонноор илүү буюу 20 тонн алтыг нөөцөд авч, алтны үнэ таатай байгааг боломжийг ашиглаж чадвал 700 гаруй сая ам.долларын нэмэлт нөөц бүрдүүлэх бүрэн боломжтой" хэмээн сайд Б.Жавхлан хэллээ.

Олон улсын худалдааны тарифууд өдөр бүр өөрчлөгдөж байгаа нь дотоодын эдийн засагт хэд хэдэн сувгаар нөлөөлж болзошгүй байгаа тул төрийн аль ч шатанд үнэ тарифыг нэмэгдүүлэх ямар ч  шийдвэр гаргахгүй байхыг анхааруулсан Засгийн газрын тогтоол гарчээ. Энэ нь мөн Евроазийн Эдийн Засгийн Холбоотой байгуулах хэлэлцээ үргэлжилж байгаатай холбоотой юм байна. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
30
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХАХА
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
БУРУУ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
36 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Монгол Улсын иргэн [66.181.161.82] 2025/3/14
Энэ худалч, хулгайчийн үгэнд хэн итгэх вэ дээ. Төсөв батлуулахад яалаа даа, хасуулахгүй гээд л үхэн хатан зүтгээд байсан. Хүүкийгээ хориг тавьсан чинь аргагүйн эрхэнд 2.хон их надаар бууруулж, манийгаа хуурсан биз дээ. Сонгуулийн өмнө цалин нэмэхгүй, мөнгө байхгүй гээд л бас гэтэл сонгуулийн үеэр гэнэт мөнгөтэй болоод л тараагаад байсан биз дээ. ООЭРДЭНЭ БОЛОН ТҮҮНИЙ ХУЛГАЙЧ САЙДУУДАД ИТГЭХИЙН АРГА ҮНЭХЭЭР БАЙХГҮЙ ЭЭ.
0 | 0 Хариулах
Зочин [103.212.119.179] 2025/3/13
Хятадад ашигтай төмөр зам холбох яаран байгуулсны гай шүү дээ цаашидаа унана
0 | 0 Хариулах
Зочин [66.181.191.170] 2025/3/13
Алтыг валют солилцхоход
0 | 1 Хариулах
Иргэн х [103.212.162.112] 2025/3/13
Хэцүү ч юм даа. Иднэ л гэсэн бол иднэ гэдэг шиг л алтаа зараад ч хамаагүй иднэ л гэсэн бол иднэ ууна. Бусад нь падлий байхгүй гэж байгаан байна. Төгрөгийн ханшаа чангаруулаарай, мөнгө цаас битгий хэвлээрэй гэж гуйхымухашаюм.. Новш юма нээрээ... Бүгд үхэж далд ороосой...
3 | 0 Хариулах
Зочин [103.168.34.70] 2025/3/13
Татвар хураамжаа ханатал нэмчихсэн юм чинь төсөвийн тотодгол хийхгүй ээ гэж байгаам биздээ
2 | 0 Хариулах
иргэн [202.9.46.156] 2025/3/13
жавхлан....одоо өвөө эмээ нарын насжилтаас татвар авдаг болчихвол Монгол улс яг болох гээд байна.....өөр татвар нэмэх салбар үлдсэнгүй....
2 | 0 Хариулах
Dankh [66.181.180.107] 2025/3/13
Ene uls balarch bnaa tur buruu ajillaad biznes uildver hugjih ni baitugai daramtaluulj bnshdee. Inflation 9.6% udahgui 10% garah gej bn. Sain darga nar too nemeed l bhiin. Nuursnii hulgaichidaa bariachee. Nuurs ni huigaaraa alga boloo bizde huviin hevshiltei temtsej bhaar. Ingeed l engiin yum deer l buruu ajillaj bnashdee.
2 | 0 Хариулах
суранхар [202.131.230.251] 2025/3/13
Тэнэг ла*ар
2 | 0 Хариулах
[202.131.234.123] 2025/3/13
хулгайлдаг дарга саадуудаасаа салах талаар ярь.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.177.114] 2025/3/13
Shaal daa badmaa
1 | 0 Хариулах
💩 [103.57.93.157] 2025/3/13
harinch usuj bg
0 | 0 Хариулах
Зочин [66.181.186.55] 2025/3/12
Эдийн засгийн яам гэж байна уу ингэхэд. Нүүрсний үнээ олигтой төсөөлж чадахгүй яам гэж байх уу.
2 | 0 Хариулах
Зочин [202.9.40.206] 2025/3/12
Худалч
1 | 0 Хариулах
Эрдэнэ [202.55.188.37] 2025/3/12
Энэ долир новшыг солих хэрэгтэй
2 | 0 Хариулах
Зочин [122.201.31.139] 2025/3/12
Худлаа. 2024 оны гүйцэтгэлээр ДНБ 80 их наяд хүрсэн. Түүгээр босго нь 2.4 их наяд байна. Энэ хэмжээгээр төсөв тасарсан.
1 | 0 Хариулах
иргэн [62.55.205.86] 2025/3/12
Нүүрсний орлого тасарна, тодотгол цаг хугацааны л асуудал, Сүх далайтал тэнэг Жаак амар гэж..... Үхэр байсан бол энийг сүхдчих юмсан, яг цохон дунд нь.............
3 | 0 Хариулах
Гүндалай [202.126.90.207] 2025/3/12
Үнийн өсөлтөд жирийн иргэд, жижиг дунд бизнес хэлмэгддэг. Яаж нэмж чаджийна аа
1 | 0 Хариулах
ЕС Л.Оюун-Эрдэнэ [202.126.90.207] 2025/3/12
Шүлгийн номны хэсгээс: - Баг хуулагдаж байна - Үүр цайж байна - Шүүгч Ганзориг болохгүй байна - Би тэр эмэгтэйтэй кофе ч ууж үзээгүй - Баатар ах маань цаг авч өгсөн - Хятадад гоё урт наслуулдаг шөл идсэн - Хөгжлийн гараан дээрээ ирлээ - Бэрх амьдралыг туулсан болоод ч тэр үү - Хоолны хордлого минь хөл рүү маань орчихсон - Сайханбилэг ээ, хүрээд ир ээ - Манай Алтангэрэл, Нямбаатар, Туваан эд нар галыг өөр дээрээ дууддаг - Цаг нь болохоор Хүрэлсүх ерөнхийлөгчийн талаар ярина - Мөсөн дээр машины руль мушгиад явж байгаа юм шиг - Бамбарууш кафе - Миний тэмцэл зогсохгүй - Болохгүй бол ард түмэнтэйгээ талбай руу гарна
3 | 0 Хариулах
Ган-Очир [202.126.90.207] 2025/3/12
Амаргүй цагийг би амалжийнаа Амсаагүй кофенд би хариулжийнаа… Данхын шүлгийн номноос...
2 | 0 Хариулах
Зочин [122.201.31.139] 2025/3/12
400 сая жуулчин, 2 тэрбумын лего хөшөө, 10,000 долларын зорилт, өдрийн 100,000 торгууль, 10 их наядын цаас хэвлэлт, 14 мега төсөл, 30 хулгайч гэр бүл, Ачит Ихтийн дээрэм, 15 их наядын цавчаа, Элбэгдоржийн дайралцаан, Нямдоржийн хор найруулга, төсвийн ойрын дээрэм, 50 оны холын цавчаа, шүдгүй арслан, тамгагүй төр, шүүхгүй яллагаа, тодорхойгүй шийдлүүд...
1 | 0 Хариулах
Буянцогтоо [202.126.90.207] 2025/3/12
Манай эднүүс улам т1 болоод бна тээ
5 | 0 Хариулах
МАН бол монголын №1 дайсан [66.181.160.31] 2025/3/12
төсвийн тодотгол нтр гоё нэрлэхээ болий, энэ чинь зүгээр өр шүүдээ. МАН хулгайчууд төсвөөр дамжуулан асар их мөнгө хулгайлж байгаа тэнд байгаа алдагдал бүхэн өр болж нэмэгдэж байгаа.
5 | 0 Хариулах
Хулгайч [66.181.189.136] 2025/3/12
Золбин Данхыг зайлуулъя аа Хүрэлсүх ээ
2 | 0 Хариулах
Зочин [104.244.73.193] 2025/3/12
Сайд нь имй байхаар доллар 4000 зоолттой гарна дөө.
3 | 0 Хариулах
Энэ одоо юу вэээ [202.126.90.207] 2025/3/12
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ-ээс, Н.Энхбаяр, М.Энхсайхан, Р.Амаржаргал, С.Баяр, Сү.Батболд, Ми.Энхболд, Ж.Эрдэнэбат, А.Гансух нарыг Дипломат албаны тухай хуулийн 13.2-т заасны дагуу Тусгай уурэг гуйцэтгэгч Элчин сайдаар Гадаадын улсуудад томилохыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт даалгалаа
1 | 1 Хариулах
Зочин [118.235.91.59] 2025/3/12
Юу вэ миеэ байхгүй бол монгол хөгжих юм шаагаад байсан одоо элчин болгох гэж байгаамуу
4 | 0 Хариулах
Зочин [202.9.46.99] 2025/3/12
Огцорчих гээд чөтгөртэй ч хамаагүй нөхцөж байна даа Оюунэрдэнэ.шинэ аалзны тор нэхэж байна
3 | 0 Хариулах
Зочин [202.126.90.207] 2025/3/12
Yg
1 | 0 Хариулах
Зочин [59.153.115.160] 2025/3/12
Нөөцийн сан энэ хэвээр идвэл 4 жилийн дараа дуусна
2 | 0 Хариулах
Зочин [202.126.90.207] 2025/3/12
Нүүрсний үнэн дээр л тогтдог Эх Орон Мину
4 | 0 Хариулах
Зочин [202.126.90.207] 2025/3/12
+ Хэдэн малын буян
2 | 0 Хариулах
Зочин [103.168.34.67] 2025/3/12
zeel avsan um bhdaa.
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.14] 2025/3/12
ТЭР ХУУЛЬ МУУЛЬ ХАМААГҮЙ ТОДОТГОЛ ХИЙНЭ Л ДЭЭ
1 | 0 Хариулах
Зочин [43.242.241.247] 2025/3/12
цаг хугацаа харуулнадаа, 7 сард наадмын өмнө тодотгол хийж л таарна
4 | 0 Хариулах
Зочин [104.244.73.193] 2025/3/12
Наана нь хийнөө. Яамныхан нь өдөр шөнөгүй ажиллаж байгаа
1 | 0 Хариулах
Зочин [202.70.46.20] 2025/3/12
arai l davarch bna da.
4 | 0 Хариулах