“Үйлчилгээний газарт хоолны мөнгөө ч төлөхгүй ийм хүмүүсээс болгоомжлоорой” гэх гарчигтай видео цахим орчинд нийтлэгдсэн.
Уг хэрэг энэ сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий ресторанд гарсан байх бөгөөд үйлчлүүлсэн иргэд төлбөр тооцоо хийгээгүй гэх үйлдэлд Баянгол дүүргийн цагдаагийн газар шалгалтын ажиллагааг явуулж байна.
Иймд иргэд, та бүхэн үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэх үедээ
- Үйлчилгээний болон дарааллын журмыг зөрчихгүй
- Биеэ авч явах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээ
- Хууль тогтоомжийг даган мөрдөж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байхыг Цагдаагийн Ерөнхий Газраас зөвлөж байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!