"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК нь 2024 онд өөрийн бизнес төлөвлөгөөний зорилтоо бүрэн биелүүлж, нийт 1 сая тонн төмрийн хүдрийн баяжмал, 25.9 мянган тонн ган цувимал бүтээгдэхүүн борлуулж, 291.7 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэн татварын дараах үзүүлэлтээр нийт 52 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллалаа.
Тус компани нь 2024 оны сүүлийн хагас жилийн хугацаанд уул уурхайн бүтээгдэхүүний нээлттэй, ил тод биржийн арилжааг дэмжих замаар борлуулалтыг нэмэгдүүлж, бүтээгдэхүүн тээвэрлэлтэд тулгарч байсан дэд бүтэц, ложистикийн хуримтлагдсан хүндрэлтэй асуудлуудыг амжилттай шийдвэрлэсэн.
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК нь ийнхүү Чингис хаан үндэсний баялгийн сангийн хөрөнгийг нийт 39.6 тэрбум төгрөгөөр арвижуулсан. Мөн цаашид өнгөрсөн оны ололт амжилтаа бататгаж, үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэх, ган боловсруулах үйлдвэр байгуулах Мега төслийн хэрэгжилтийг дэмжих, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг өсгөх, техник, технологийн шинэчлэлт хийх зэрэг хөгжлийн олон зорилт дэвшүүлэн ажиллаж байна.
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК
2025.03.12
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!