Маркетингийн талаар цэгцтэй ойлголтгүй, гэхдээ маркетинг гэж юу болохыг ойлгох хүсэл, хэрэгцээтэй хүмүүст зориулсан маркетингийн анхан шатны мэдлэгийг энгийнээр ойлгуулах онлайн сургалт 3 дах элсэлтээ авч байна.
Маркетингийн салбарт 15 гаруй жил, олон арван бизнесүүдтэй ажилласан туршлагатай маркетер, энтрепренер Д.Гэрэлт-Одын энэхүү сургалтын талаар түүнтэй ярилцсан юм.
- Яагаад энэ сургалтыг хийх болов?
Өнгөрсөн хугацаанд хамтран ажилласан жижиг, том олон бизнесүүдийн дийлэнх нь маркетинг гэж юу болох талаар бүрэн дүүрэн ойлголтгүй байгаа нь удирдлага болон гүйцэтгэх шатанд ажиллаж байгаа ажилтнуудын аль алинд нь анзаарагдсан. Захирлуудын мэдлэг гүйцэд биш болохоор ажилтнуудаас нь зөв гүйцэтгэл гарахгүй байна. Нөгөөтэйгүүр, ажилтнууд нь туршлага, мэдрэмж, ур чадвар дутмаг байгаагаас гүйцэтгэл сайн биш байна. Тэд маркетингийг зөвхөн реклам хийж цацах, инфлүенсэрээр видео хийлгэх, сошиал медиа сувагтаа ямар ч хамаагүй контент оруулахаар л ойлгож байна. Үүнийгээ ч тогтмол хийж чаддаггүй. Яагаад гэхээр, реклам хийх, түүнийгээ цацах, инфлүенсэр хөлслөх нь чамгүй үнэтэй. Гэтэл гаргасан зардлаа нөхөх хэмжээний борлуулалт бизнесүүдэд эргэж орж ирдэггүй. Дээр нь олон бизнесүүд маркетингаа “гадны” хүмүүст буюу инфлүенсэрүүдэд даатгаж байна. Яг л ламд амь амьдралаа даатгадаг шиг. Тэд л бизнесийг нь аврах юм шиг, эрс өөрчлөх юм шиг ойлгож, найддаг. Үнэндээ бол тийм биш. Бизнесийг бизнесийн эзэн нь, түүний ажилтнууд нь хийх хэрэгтэй зөв ажлаа, зөв хийснээр л аварна. Нэмээд хэлэхэд, дийлэнх бизнесүүд маркетингийн арга хэмжээг дандаа хоцорч авдаг. Жишээ нь, яг баярын өмнөх өдөр сурталчилгаагаа эхлүүлдэг. Энэ бүхнээс болж бизнесүүд багагүй мөнгийг үр ашиггүй зарцуулж байна. Сургалт хийх болсон зорилго маань бизнесүүдийн энэ байдлыг өөрчлөхөд туслах явдал юм.
- Реклам цацах, инфлүенсэрүүдийг ашиглах чинь маркетинг биш гэсэн үг үү?
Энэ 2 нь бизнес хэрэглэгчтэйгээ харилцаж буй үйлдэл. Харилцаа бол маркетингийн нэг л хэсэг. Бизнесийн эцсийн хүсэл бол бага зардлаар, богино хугацаанд ихийг зарах. Улмаар, энэ байдлаа урт хугацаанд хадгалах. Гэтэл реклам ч тэр, инфлүенсэр ч тэр хямд биш. Үнэтэй биш бүтээгдэхүүнүүдийг инфлүенсэрүүд их хэмжээгээр зарж болох ч борлуулалтын энэ идэвхтэй байдал урт хугацаанд тогтвортой байдаггүй. Маркетинг гэдэгт чухам юуг ойлгох учиртайг сургалтдаа тайлбарласан байгаа.
- Энэ сургалт хэнд зориулагдсан бэ?
- Маркетингийн талаарх ямар ташаа ойлголтууд түгээмэл байдаг вэ?
- Маркетинггүй бизнест ямар түгээмэл асуудлууд тулгардаг вэ?
Танай компани болон бүтээгдэхүүний нэрийг мэддэг хүн цөөхөн байна. Танай талаар цөөн хүн мэддэг гэдэг нь хэрэглэдэг хүн бас цөөхөн гэсэн үг. Хэрэглэгч цөөн болохоор борлуулалтын орлого бага байх нь гайхах зүйл биш.
- Сургалтын агуулгыг танилцуулаач. Таны сургалтанд суух хүмүүс юу мэдэж авах вэ?
1-р хэсэг: Маркетинг гэж юу вэ?
2-р хэсэг: Маркетингийн судалгаа
3-р хэсэг: Маркетингийн стратеги ба төлөвлөгөө
4-р хэсэг: Мессеж тодорхойлох
5-р хэсэг: Контент бүтээх
6-р хэсэг: Контент түгээлт ба суваг хөгжүүлэлт
7-р хэсэг: Маркетингийн ажлын үр дүнгийн хэмжилт
8-р хэсэг: Маркетингтай холбоотой мэдвэл зохих ойлголтууд
9-р хэсэг: Маркетингийн 2025 оны трэндүүд
10-р хэсэг: Дүгнэлт
- Сургалт хаана болох вэ?
Түгжрэл ихтэй хотод амьдардгаа бодолцон сургалтыг фэйсбүүкийн хаалттай группт зохион байгуулна. Хичээл эхэлсэн эхний өдрөөс эхлэн өдөр бүр нэг хичээл видео хэлбэрээр орно. Суралцагсад бүх хичээлийн видеог 2 сарын хугацаанд үзэх эрхтэй. Суралцагсад хичээл болгоны видеоны дор тухайн хичээлтэй холбоотой асуултуудаа бичиж үлдээнэ. Багш бүх асуултуудад хариулна. Сургалтад суухаар сонирхож буй хүмүүс дараах холбоос дээр дараарай.
Холбоос: https://www.facebook.com/photo/?fbid=1030377335803659&set=a.447663450741720
- Сургалт хэзээ эхлэх вэ?
Сургалт 3 дугаар сарын 20-нд эхэлнэ.
Ярилцсанд баярлалаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!