Туулын хурдны замын трасст өртсөн улиас, бургасан ойг тайрах ажлыг хийсэн компанид ₮352 саяын шийтгэл ногдуулсан байна
Туулын хурдны замын төслийн явцад үүссэн зөрчлийн талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир дараах мэдээллийг өглөө.
БОУАӨ-ийн сайдын 2026 оны 4-р сарын 7-ны өдрийн хурлаар "Туулын хурдны зам төсөл"-ийн үйл ажиллагааг түр зогсоож, Байгал орчны менежментийн төлөвлөгөө боловсруулж батлуулахыг төсөл хэрэгжүүлэгчид үүрэг болгосон байна.
"Хаоюань женерал констракшн" гадаадын хөрөнгө оруулалттай компани нь Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд тавигдсан шаардлага биелүүлээгүй, Ойн тухай хуулиар тогтоосон шаардлагыг биелүүлээгүй, усыг зохих зөвшөөрөлгүйгээр ашигласан гэх зөрчилд Зөрчлийн хэрэг нээн хуульд заасны дагуу шийтгэлийн арга хэмжээ авсан байна.
өтраасУсны асуудлаар зөрчил
- Ажлын явцад хайгуулын үед ашигласан усыг зохих гэрээ, зөвшөөрөлгүй ашигласан.
- Төслийн хайгуулын судалгааны явцад өрмийн үйл ажиллагаанд ашигласан химийн бодисын зөрчил
Туул хурдны замын төслийн геологи хайгуул судалгааны явцад өрмийн үйл ажиллагаанд ашигласан химийн бодисын асуудлаар мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна.
Менежментийн төлөвлөгөөний зөрчил:
Тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулаагүй үйл ажиллагаа эхлүүлсэн.
Модны асуудлаар зөрчил:
Туулын хурдны замын трассын дагуу нийт 14 байршилд 43.2 га талбайн ой хамарч байна. Замын трасст өртсөн улиас болон бургасан ойг нийт ₮805 саяар үнэлсэн байна.
Мод тайрах, зөөвөрлөн тээвэрлэх туслан гүйцэтгэх гэрээг "Дорно улзын мандал" ХХК-тай байгуулсан боловч байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланд тусгагдсан зөвлөмжийн дагуу өсвөр залуу модыг шилжүүлэн суулгахгүйгээр тайрч огтолсон нь нийт 7.2 га талбайн дунд насны улиас, бургасан ойг сүйтгэсэн байна. Иймд тус компанийн гаргасан зөрчилд Зөрчлийн тухай хуулиар 500 нэгж торгууль, хохирол нөхөн төлбөрт ₮352 саяын шийтгэлийг ногдуулсан байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

