Хөлбөмбөгийн ДАШТ-д шигшээ багаа дэмжиж буй иранчууд
Хөлбөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий хамгийн халуун сэдвийн нэг нь Иран юм.
АНУ-тай харилцаа муу байгаа Иран Улсын шигшээ баг ДАШТ-д оролцох эсэх нь тодорхойгүй байсан ч хэсгийн шатны эхний тоглолтоо өнөөдөр хийлээ.
"G" хэсэгт багтсан иранчууд Лос Анжелес хотод Шинэ Зеландын багтай өрсөлдсөн. Хоёр багийн тоглолт 2:2 эвийн гэрээгээр өндөрлөсөн юм.
Шинэ Зеландын багийн хагас хамгаалагч Элижа Жаст долоо болон 54 дэх минутад Ираны багийн хаалгыг мялаасан бол нэгдүгээр үеийн 32 дахь минутад Рамин Резаеиан, хоёрдугаар хагасын 64 дахь минутад Мохаммад Мохеби нар эсрэг тоог тэнцүүлсэн юм.
Тоглолтын шилдгээр Рамин Резаеиан тодорчээ.
ФОТО
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

