Отгонтэнгэр хайрхны тахилгад оролцож буй иргэдэд зориулж тусламжийн тусгай дугаар гаргажээ
Отгонтэнгэр хайрхны төрийн их тахилга зургаадугаар сарын 16-17-нд болж байна.
Тахилгад оролцож буй иргэдэд хандан онцгой байдлын байгууллагаас дараах анхааруулгыг гаргаж хүргэлээ. Тус анхааруулгад:
Цаг хугацаа хэмнэх гэж зам товчлохоос татгалзах, баталгаагүй зам, гармаар зорчихгүй байх, байгаль цаг уурын нөхцөл байдал, замын нөхцөлийг зөв үнэлж өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган, анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна.
Хайрхны тахилгын үйл ажиллагааны үеэр иргэдийн аюулгүй байдлыг хангах, тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэх зорилгоор онцгой байдлын байгууллагаас тусгайлан 89470105 дугаарын утсыг ажиллуулж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

