Б.Пүрэвдагва: Татвар төлөгчдийн мөнгөөр гүйцэтгэж буй бүх төслийн орлого, зарлагыг энэ сарын 25-нд нийтэд нээлттэй болгоно
Нийслэлийн төсвийн мөнгө буюу татвар төлөгчдийн мөнгөөр гүйцэтгэж буй төслүүдийг нийтэд нээлттэй болгохоо хотын дарга Б.Пүрэвдагва амлалаа.
Энэ тухай тэрбээр "Зургаадугаар сарын 25-нд ulaanbaatar.mn сайт дээр шинэ платформ нээгдэх гэж байгаа. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа бүх төслийн явц, ТЭЗҮ, тендерт шалгарсан гүйцэтгэгч байгууллага, төслийн хэрэгжилтийн явц, зардал, гүйлгээг уг платформ дээр нээлттэй байршуулна.
Нийслэлийн төсвийн хөрөнгө бол татвар төлөгчдийн мөнгө" хэмээв.
Өнөөдрийн байдлаар уг сайтад нийслэлийн батлагдсан төсөв болон шилэн дансны мэдээлэл нээлттэй байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
