Францаас ₮25 гаруй тэрбумаар түрээсэлж байгаа түр байгууламжуудыг ҮЦХ-д угсарчээ

Д.Янжиндулам, ikon.mn
9 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнд(ҮЦХ) наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд болох Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал болно. Газрын доройтол, бэлчээрийн тогтвортой менежмент, усны нөөцийн хамгаалалт, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, байгальд суурилсан шийдлүүдийг хэлэлцэх өргөн цар хүрээтэй, цогц арга хэмжээнд 196 орны 8,000-10,000 орчим зочин, төлөөлөгч оролцоно.

Хурлыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд "Өнөөдрийн байдлаар цахилгаан, ус хангамж, ариутгах татуургын угсралт, шилэн кабель холболтын ажил бүрэн дууссан бол авто зам, зогсоолын байгууламж барих нийт ажил 80 хувьтай үргэлжилж, баруун зогсоолын өнгө хучилтыг хийж байна.

Дугуйн замын нийт ажлын гүйцэтгэл 98 хувьтай, гадна тохижилтын ажлын хүрээнд 100 ширхэг модыг шилжүүлэн суулгах, есөн нэр төрлийн 4,500 мод тарих ажлыг гүйцэтгэж байна.

Нийслэлээс хариуцаж байгаа ажлын хүрээнд COP17 хурлын 12 түр байгууламжийн угсралтын ажлын үндсэн гүйцэтгэгчээр Франц улсад төвтэй “GL Events Live” компани, туслан гүйцэтгэгчээр “НБИК” болон ” LIRI групп” компани ажиллаж, гадна барилга угсралтын ажлыг дууслаа. 

Эдгээр байгууламжийг Талуудын бага хурлын нэгдсэн хуралдаан, албан ёсны хэлэлцээ, сайд нарын болон өндөр түвшний уулзалт, бүс нутгийн болон хороодын хуралдаан, зэрэгцээ арга хэмжээ, хэвлэл мэдээлэл, үзэсгэлэн, оролцогчдын хоол хүнс болон үйлчилгээтэй холбоотой үйл ажиллагааг зохион байгуулахад ашиглах юм" хэмээн НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.

СОР17 хуралд нийслэлийн төсвөөс ₮70.1 тэрбумыг баталсан бөгөөд хурлын 12 түр байгууламжийн түрээсийн төлбөрт ₮25.9 тэрбумыг зарцуулна