Нийслэлийн төсвөөс нийтийн зориулалттай орон сууцны дээвэр, фасад засвар болон дулаалгад нийт ₮64 гаруй тэрбумыг зарцуулна
Нийслэл хотын хуучны орон сууцны дулаан алдагдлыг бууруулах зорилгоор гадна фасад, дээврийг засварлах, шинэчлэлтийн ажлууд хийгдэж эхэлжээ.
НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлснээр Хан-Уул дүүргийн 1, 2, 3, 7, 10, 19, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн зориулалттай орон сууцны 19 байршлын нийт 12,262 ам метр талбай бүхий дээврийг засварлаж, улсын комисс хүлээн авчээ.
Тус ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Интел хаитек” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг гүйцэтгэсэн байна.
- Нийтийн зориулалттай орон сууцны дээвэр, фасад засварын ажил ₮40 тэрбум
- Нийтийн зориулалттай орон сууцны барилгын засварын ажил ₮15 тэрбум
- Угсармал орон сууцны дулаан алдагдлыг бууруулах төсөл ₮9.8 тэрбум байна.
Улаанбаатар хотод нийт 1,077 блок угсармал орон сууц бүртгэлтэй байна. Эдгээрийг 2023 оноос дулаалж эхэлжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

