Борооны ус зайлуулах худаг, шугам руу ахуйн хог хаяхгүй байхыг санууллаа

Д.Янжиндулам, ikon.mn
7 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Борооны ус зайлуулах шугамын 3 дугаар коллекторын баруун худагт өчигдөр буюу зургаадугаар сарын 15-нд цэвэрлэгээ хийхэд ахуйн хаягдал, том хөнжил хаяж борооны ус урсах урсгалыг бөглөсөн байсныг татан гаргаж урсцыг хэвийн болголоо гэж Геодези Усны Барилга Байгууламжийн газраас мэдээлэв.

Тус газраас тодруулснаар 3 дугаар коллектор нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, Вокзал, Барс 1 захын орчимд байрладаг байна. Энэхүү шугам нь тухайн орчмын борооны усыг хуримтлуулахгүйгээр зайлуулах гол инженерийн байгууламж аж.

Иймд иргэн, ААН-үүдийг борооны ус зайлуулах худаг, шугам руу ахуйн хог хаягдал хийхгүй байхыг санууллаа.