Төгрөгийн юаньтай харьцах ханш тавдугаар сарын дунджаар 525.9 болж, өмнөх сараасаа 3.4 төгрөгөөр суларчээ
Энэ оны эхний тавдугаар сард Монголбанкнаас зарласан гадаад валютын дундаж ханшийг өмнөх жилийн мөн үе болон өнгөрсөн сартай харьцуулсан дүнг Үндэсний Статистикийн Хороо(ҮСХ)-ноос өнөөдөр танилцуулав.
Тухайлбал төгрөгийн ам.доллартой харьцах ханш тавдугаар сард 3,576.05 байсан нь өмнөх жилээс 3.29 төгрөгөөр суларсныг илтгэв.
Төгрөгийн евротой харьцах сарын дундаж ханш 4,175.5 байсан нь өмнөх жилээс 144.3 төгрөгөөр суларсан дүн юм. Гэхдээ өмнөх сараас төгрөгийн евротой харьцах дүн 1.35 төгрөгөөр чангарчээ.
Харин төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш 525.9 төгрөг болж, өмнөх жилээс 30.8 төгрөгөөр, өмнөх сараас 3.4 төгрөгөөр суларсан байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

