2026 оны эхний таван сард улсын нэгдсэн төсөв 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай гарлаа
2026 оны эхний таван сарын урьдчилсан гүйцэтгэлээр улсын нэгдсэн төсвийн орлого, нийт тусламжийн хэмжээ 13.5 их наяд төгрөгт хүрснийг Үндэсний Статистикийн Хороо(ҮСХ)-ноос мэдээллээ.
Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 2.1 их наяд төгрөг буюу 18.7 хувиар өссөн дүн юм. Харин тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ 11.7 их наяд төгрөгт хүрчээ.
Улсын нэгдсэн төсвийн дийлэнх орлогыг бүрдүүлдэг татварын орлого дурдсан хугацаанд 10.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 6.4 хувиар өсжээ.
Уг өсөлтөд
- нэмэгдсэн өртгийн албан татварын орлого 225 тэрбум төгрөг буюу 9.8 хувь,
- нийгмийн даатгалын орлого 346 тэрбум төгрөг буюу 16.7 хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөлөв.
Харин орлогын албан татварын орлого 20 тэрбум төгрөг буюу 0.6 хувь, онцгой албан татварын орлого 28.2 хувиар буурчээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

