Нийт зээлийн үлдэгдэл энэ оны эхний таван сард 47.6 их наяд төгрөг болж, өмнөх жилийн мөн үеэс 17 хувиар өслөө
Мөнгөний нийлүүлэлт 2026 оны тавдугаар сарын урьдчилсан гүйцэтгэлээр 52 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 27.5 хувиар өсжээ.
Уг өсөлтөд
- төгрөгийн хадгаламж 5.9 их наяд төгрөг буюу 26.6 хувь,
- төгрөгийн харилцах 2.9 их наяд төгрөг буюу 33.7 хувь,
- валюттай харилцах 1.2 их наяд буюу 59.7 хувиар тус тус нэмэгдсэн нь голлон нөлөөллөө гэж Үндэсний Статистикийн Хороо(ҮСХ)-ноос мэдээлэв.
Төгрөгийн хадгаламж 28.1 их наяд төгрөг байгаагийн 81 хувь нь иргэдийнх, 19 хувь нь аж ахуйн нэгж, байгууллагынх байна.
Харин валютын хадгаламж энэ оны эхний таван сард 5.5 их наяд төгрөгтэй тэнцэж байгаа нь өмнөх жилийн мөн үеэс 220.6 тэрбум төгрөг буюу 4.2 хувиар нэмэгджээ.
Нийт зээлийн үлдэгдэл энэ оны эхний таван сард 47.6 их наяд төгрөг болж, өмнөх жилийн мөн үеэс 6.9 их наяд төгрөгөөр буюу 17.1 хувиар өслөө. Зээлийн өрийн үлдэгдлийн 60 хувь нь иргэдийнх, 39.2 хувь хувийн хэвшлийн байгууллагынх байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

