Уншиж байна ...

Нэрт хөлбөмбөгчин асан Диего Марадонагийн амиа алдсан хэрэгтэй холбоотой эмч нарын шүүх хурал эхэллээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
4 цаг 3 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Аргентины хөлбөмбөгийн домогт тамирчин Диего Марадонагийн үхэлтэй холбоотой эмч нарын гэм буруутайг шийдэх шүүх хурал эхэлжээ. Д.Марадона 2020 оны арваннэгдүгээр сард зүрхний дутагдлын улмаас гэртээ өөд болсон юм. 

Энэ үед 60 настай байсан аргентин эр цусны бүлэгнэлтийн эсрэг хагалгаанд ороод удаагүй байсан билээ. Гэр бүлийнхэн нь нэрт тамирчны үхэлд түүнийг эмчилж байсан эмнэлгийн багийг буруутгасан.  

Сан Исидро шүүхийн гадна нэрт тамирчны хөгжөөн дэмжигчид "Justice for D10S" гэсэн лого барьсан байв. Энэ нь Марадонагийн 10 дугаар, испани хэлний бурхан гэсэн үгнээс гаралтай түүний хочийг нийлүүлсэн утга аж.

Эмнэлгийн багийн долоон гишүүнийг шүүх хурал хэдэн сар үргэлжлэх төлөвтэй байгаа юм. Харин найм дахь хүнийг ирэх долдугаар сард тангарагтны шүүхээр шүүхээр төлөвлөжээ.

Прокурорууд Д.Марадонагийн экс эхнэр болон хүүхдүүдийг оролцуулсан шүүх хуралд яллах дүгнэлтээ танилцуулсан. Тэд эмнэлгийн мэргэжилтнүүдийг хагалгааны дараах протокол зөрчсөн гэж үзэж байна.

Мэс засалч Леопольдо Лукегийн өмгөөлөгчийн хэлснээр нэрт хөлбөмбөгчнийг хагалгааны дараа гэрээр эмчлүүлэхээр тохиролцсон гэв. Тэгвэл эмч Агустина Косачовын хуульч шүүх хуралд оролцохоосоо өмнө сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа "Шинэ нотлох баримтаар Марадонагийн үхэлд яллагдагч нар буруугүй нь нотлогдсон" гэж онцолжээ.

Эмч нарын баг буруутай нь тогтоогдвол 8-25 жилийн хорих ялаар шийтгүүлэх юм.

 

Эх сурвалж: Reuters