Ойрын өдрүүдэд цас ихээр орж, авто зам болон явган хүний зам, гудамж талбайд халтиргаа гулгаанаас үүссэнээс иргэд бэртэж гэмтэх тохиолдлууд гарч байна.
Өчигдөр буюу гуравдугаар сарын 11-ний өдрийн байдлаар халтиргаа гулгаанаас үүдэн зам тээврийн осолд өртсөн, унаж бэртсэн нийт 50 хүн Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв(ГССҮТ) болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт тусламж үйлчилгээ авчээ.
Нийт тохиолдлын
Харин 0-18 хүртэлх насны хүүхэд 16 хувийг эзэлж байгаа юм.
Иймээс иргэд та бүхэнд гудамж талбай, налуу газар болон шат довжоо, гялгар хавтан зэрэг халтирч унах эрсдэлтэй орчинд болгоомжтой явах, авто замын хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулж зорчихыг зөвлөж байна.
Эх сурвалж: ГССҮТ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!