• 6 сарын 12, Пүрэв

АНУ-д гар утсаа үйлдвэрлэхгүй бол Apple, Samsung компаниудыг 25 хувийн татвараар шийтгэх тухай Трамп мэдэгдлээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 5 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Баасан гарагт ерөнхийлөгч Дональд Трамп гар утсаа АНУ-д үйлдвэрлээгүй тохиолдолд Apple компанийг 25 хувийн татвараар шийтгэх тухай мэдэгджээ.

“Apple-ийн Тим Күүкт би Америкт зарах iPhone гар утсаа Энэтхэг, эсвэл өөр аль нэг улсад биш, АНУ-д үйлдвэрлүүлэх хүсэлтэй байгаагаа нэлээд эрт илэрхийлж байсан. Хэрвээ энэ хэрэгжихгүй бол Apple компани АНУ-д хамгийн багадаа 25 хувийн татвар төлөх ёстой” гэж Трамп сошиал хуудсандаа бичсэн юм.

Түүний энэ мэдэгдлийн дараа Apple компанийн хувьцааны ханш 2.6 хувиар унаж, зах зээлийн үнэлгээнээс нь $70 орчим тэрбум хасагдсан байна.

Гэхдээ Apple ганцаараа ийм сүрдүүлэгтэй тулгараагүй юм. Баасан гарагийн үдээс хойш Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзахдаа Трамп бас Samsung болон бусад гар утас үйлдвэрлэгчид компаниудад 25 хувийн татвар ногдуулахаар сүрдүүлжээ.

“Тэд үйлдвэрээ энд байгуулбал татвар төлөхгүй. Тиймээс үйлдвэрээ энд байгуулах хэрэгтэй” гэж тэр хэлсэн юм.

Өнгөрсөн сард Трампын засаг захиргаа Хятадын бараа бүтээгдэхүүний импортын татварыг 145 хувьд хүргэж өсгөсөн нь ихэнх бүтээгдэхүүнээ тэнд үйлдвэрлүүлдэг Apple компанийн хувьд том цохилт болж байв.

Гэхдээ хэдхэн хоногийн дараа Трамп уг татвараас ухаалаг гар утас, компьютерыг чөлөөлсөн юм.

Дараа нь Apple компани Трампын худалдааны дайны аюулаас зайлсхийх зорилгоор iPhone-ий ихэнх үйлдвэрлэлээ Хятадаас Энэтхэг рүү шилжүүлэхээр төлөвлөсөн тухай мэдээ тарж байв.

Гэхдээ iPhone бүтээгдэхүүнийх нь 90 орчим хувь одоо Хятадад үйлдвэрлэгддэг хэвээр байгаа тул шилжүүлэх ажил тийм амар биш юм.

Одоогоор АНУ нь iPhone гар утасны хамгийн том зах зээл бөгөөд жил бүр 60 гаруй сая хувь борлогддог байна.

Гэхдээ шинжээчид ажиллах хүч болон үйлдвэрлэл явуулах орчин нөхцөл хангалттай биш, сонголт муу шалтгаанаар АНУ-д үйлдвэрлэсэн iPhone нэлээд өндөр өртөгтэй болно гэж үздэг.

Тухайлбал Wedbrush Securitiies санхүүгийн компанийн шинжээчид АНУ-д үйлдвэрлэсэн iPhone одоогийнхоосоо гурав дахин өндөр үнэтэй болох тооцоог өнгөрсөн сард танилцуулж байжээ.

 

Эх сурвалж: Reuters

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
20
Зураг
ЗӨВ, ГОЁ
18
Зураг
ХАХА
2
Зураг
ГАЙХМААР
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
БУРУУ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
20 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [37.188.147.120] 2025/5/27
Neg l Ih surduulsen tatvar nemsen pisda boljee
0 | 2 Хариулах
Зочин [202.126.89.160] 2025/5/26
Наад үйлдвэрүүдээ Монголд барихгүй бол наад утаснуудыг чинь монголчууд авахгүй шүү.100% татвар тавина шүү.
1 | 0 Хариулах
Зочин [103.212.118.224] 2025/5/25
Манайх янз бүрийн үйлдвэргүй амар ч юм уу.
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.79] 2025/5/25
Улс төрийн дайн хийгээд эцсээ хүртэл тэмцээд явхад элиит албан тушаалтнуудад падлийгүйч жирийн ард иргэд залуучууд л эдийн засгаар хохирч байнадаа
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.125] 2025/5/25
Дураар дух юм аа
2 | 2 Хариулах
Найруулгийн алдаатай байна.Танайх ингэж байхаар ха [202.55.188.92] 2025/5/25
Новш
0 | 0 Хариулах
Зочин [139.5.219.27] 2025/5/24
Оюутолгой Монголд үйлдвэр барьж эцсийн бүтээгдэхүүн болгохгүй бол Татвараа 50 %нэмнэ гэж дуугармаар юм.
11 | 0 Хариулах
Зочин [66.181.160.106] 2025/5/24
монгол эсэргээрээ монголын үйлдвэрлэгчидээ 30 хувийн татвараар шийтгэж оросын хор оруулж ирэгсэдийг татваргүй болгож урамшуулж байгаа.
14 | 2 Хариулах
Зочин [107.158.64.227] 2025/5/24
МАХН- МАН ын авилгачдад шил архины мөнгөөр эсвэл нэг оройн шоуны мөнгөөр саналаа худалдчихаад одоо гонгинох хэрэггүй…..
1 | 2 Хариулах
у [202.126.89.4] 2025/5/25
ууужөө
0 | 0 Хариулах
hudalaa hutsaad baih yumaa [103.57.95.250] 2025/5/24
mongol yu vildverleed bainaa hoo. orosoos mongold yu oruulij zaraad bnaa malaa. ingej hudalaa buraad haa holdoh be dee. mongol irj irj bui baraanii 80 hubi hujaagiin vldsen solongos turk ypon busad ulsuudiig baigaa shuu hoo..
1 | 0 Хариулах
Зочин [59.153.113.248] 2025/5/24
Mgl yamar ch surduilelgui amar taivan oron ymdaa kk
1 | 6 Хариулах
Киамар алкаа Энколд [66.181.161.190] 2025/5/24
Трамп бүхнийг АМЕРИКТ ХИЙ гэж чанга хашхирч сүрдүүлдэг ч Хятадаас костюм малгайгаа авч л байна.Тэр үйлдвэрлэлийг буцааж авахыг оролддог ч үнэн хэрэгтээ хийдэггүй шоучин гар л даа. Америкт Apple Samsung утас үйлдвэрлэх,гаднаас худалдан авах 2 яг адил.Яагаад гэвэл гар утасны нарийн хийцлэлүүдийг Тайван Солонгос Хятад улсууд баздаг юм л даа.
8 | 3 Хариулах
у [202.126.89.4] 2025/5/25
эж
0 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.39] 2025/5/24
АЙКӨӨНӨӨ! АЙПЛ ЯАХ ВЭ? АНУСНИКУУД ЧИНЬ УКРАЙН ЯВЧИХСАН ЮМ УУ?
0 | 6 Хариулах
Зочин [107.158.64.227] 2025/5/24
Манай урус 🇷🇺🐖💩 хуйсним-чүүд орос руу явж путин хуйло ахдаа хүчээ өргөмөөр юм даа
2 | 1 Хариулах
Зочин [202.9.47.28] 2025/5/24
АНУ Европ Украиныг зэвсэгжүүлэхэд маш их мөнгө зарцуулж инфляци татварыг нэмэгдүүлснээс болж америк европын үйлдвэрлэгчид гадагшаа нүүсэн.
2 | 5 Хариулах
у [202.126.89.4] 2025/5/25
ж
0 | 0 Хариулах
Зочин [202.126.91.101] 2025/5/24
Uildverlej chadiishtee, harij une ni nemegdene
0 | 1 Хариулах
haha [103.168.34.24] 2025/5/24
baas l uildverlej chadah uls
1 | 0 Хариулах