• 6 сарын 11, Лхагва

“GreenerZ” поп ап фестиваль анх удаа зохион байгуулагдлаа

ikon.mn
2025 оны 5 сарын 24
Сурталчилгаа

Байгальд ээлтэй үндэсний үйлдвэрлэл эрхлэгчид болон ирээдүйнхээ төлөө эко сонголтыг хийдэг залуучууд нэгэн дор цугласан GreenerZ поп ап фестиваль Монгол улсад анх удаа зохион байгуулагдлаа.

Эко амьдралын хэв маяг, эко худалдан авалт сонголтыг дэмжих зорилготой уг арга хэмжээг Европын Холбооны Свич-Эйшиа хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй Эдийн засгийн ногоон шилжилт төслийн багаас санаачлан 2025 оны 5-р сарын 24-ний өдөр Драмын театрын өмнөх талбайд зохион байгууллаа.

зураг
 

“Байгаль орчин, тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал өнөө цагийн хамгийн чухал сорилт болоод байгаа энэ үед ногоон үйлдвэрлэл, хариуцлагатай хэрэглээ, залуусын оролцоо бол манай улс төдийгүй дэлхийн ирээдүйд чухал түлхэц үзүүлэх суурь үнэт зүйлс юм.

Монгол Улсын Засгийн газар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны зүгээс эдийн засгийн ногоон шилжилт болон тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд иргэд, аж ахуйн нэгжүүд, ялангуяа залуучуудын оролцоог тууштай дэмжиж ажиллаж байна.

GreenerZ Pop-Up Festival нь зөвхөн эко бүтээгдэхүүн сурталчлах арга хэмжээ биш, харин хариуцлагатай иргэд, үйлдвэрлэгчдийн хоорондын гүүрийг бий болгож буй, шинэ соёл, шинэ хандлагын эхлэл юм. Үйлдвэр бүрийн ард орших хичээл зүтгэл, хэрэглэгчийн ухамсартай сонголт, залуусын идэвхтэй оролцоо биднийг илүү тогтвортой, илүү хариуцлагатай ирээдүй рүү хөтлөх болно” гэж  Каритас Чех Репаблик Олон улсын төрийн бус байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн  түр орлон гүйцэтгэгч Ж.Дэжидмаа нээлтийн үгэндээ онцоллоо.

зураг
 

Ногоон үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд манлайлан, үйл ажиллагаа болон бүтээгдэхүүн үйлчилгээндээ ногоон шилжилт  хийж буй бизнесүүдийн  зорилго болон алсын хараа, нийгмийн өмнө хүлээж буй хариуцлагыг залуу үеийнхэн, хэрэглэгчдэд ойлгуулснаар худалдан авалтын сонголтоо хийхдээ эко шошгоо хардаг, таниад худалдан авдаг үүгээрээ эх орон болон байгаль дэлхийдээ хувь нэмрээ оруулж буйгаа мэдэрдэг дадал хэвшилтэй, шинэ үеийн үнэнч хэрэглэгчийг бий болгоно.

Тиймээс үйлдвэрлэгч, хэрэглэгчийг нэгтгэсэн GREENERZ Парад буюу ногоон үзэл санааны хамтын алхалтыг хийсэн байна.

зураг
 
зураг
 
зураг
 

Парадад өөрсдийнхөө үйлдвэрлэлийн байгальд ээлтэй давуу талуудыг сурталчлан таниулахаар ирсэн үйлдвэрүүдийн ажилчид, тэднийг дэмждэг найз нөхөд, харилцагч нар нь болон эко амьдралын хэв маягийг сонирхдог эрхэмлэдэг хэрэглэгч залуу үеийн төлөөллүүд оролцжээ. Арга хэмжээний дэмжигчээр ШУТИС, МУИС, Олон улсын Улаанбаатарын их сургуулиудын оюутан залуус  ирж оролцсон байна. Залуус ЭКО гоёл биш СОЁЛ хэмээн уриалж байна.

зураг
 

Байгальд ээлтэй үйлдвэрлэл эрхлэж буй арав гаруй үндэсний үйлдвэрүүд уг арга хэмжээнд оролцсон бөгөөд үйлдвэрлэлийнхээ процесст хэрэгжүүлж байгаа саарал ус ашиглах, түүхий эд, хог хаягдлаа дахин боловсруулах, бүтээгдэхүүний сав баглаа боодлоо шинэчилсэн зэрэг байгальд ээлтэй шийдлүүдээ танилцууллаа.

Тухайлбал Швейцарь технологиор Монголдоо сахаргүй чихэр үйлдвэрлэгч Бурамхан компани түүхий эд материалын сав баглаа боодлоо дахин боловсруулж, хаягдал чихрийн үйрмэгээ зөгийн тэжээл болгон нийлүүлж байна. Үйлдвэрийнхээ тоног төхөөрөмжийг шинэчилснээр цахилгааны хэрэглээгээ хоёр дахин бууруулжээ. Харин Шарк Танк нэвтрүүлгээр хэрэглэгчдэдээ анх танигдаж байсан Мовьёос брэнд эрүүл мэндэд тустай, үржил шимтэй үр тариагаар 40 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд үйлдвэрээс гарсан саарал усаа дахин ашиглахын зэрэгцээ, хаягдал бүтээгдэхүүнээ малын тэжээл болгон үнээний фермд нийлүүлж, бүтээгдэхүүний сав баглаа боодлынхоо 80% -г байгальд ээлтэй болгон шинэчлээд байгаа аж.

Амтат бялуу үйлдвэрлэгч Алиман сар брэндийнхэн брокколи гэх мэт олон төрлийн жимс ногооны будгийг үйлдвэрлэлдээ ашиглахаас гадан үйлдвэрлэлээс хамгийн их ялгардаг өндөгний хальсыг хашаандаа ногоо тариалдаг өрхүүдэд бордоо бэлтгэхэд өгч өндөгний цаасан савлагааг дахин  боловсруулалтад өгдөг тухайгаа хэрэглэгчдэдээ танилцуулсан юм. 

зураг
 
зураг
 
зураг
 

Эдийн Засгийн Ногоон Шилжилт төслийг Монгол улсад тогтвортой үйлдвэрлэл, дадлын эко тэмдгийн тогтолцоог хөгжүүлэх зорилгоор Пийпл Ин Нийд ОУТББ, Монголын Тогтвортой Санхүүжилтийн Холбоо, Хөгжлийн Шийдэл ТББ болон Каритас Чех Репаблик ОУТББ нар хамтран хэрэгжүүлж байна.

Улаанбаатар хот 2025.05.24

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
10
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.