Хан-Уул дүүргийн прокурорын газраас энэ оны нэгдүгээр улирлын байдлаар хүүхэд хохирсон, холбогдсон гэмт хэргийн судалгааг гаргажээ.
Тус прокурорын газраас 8,000 орчим хэрэг бүртгэлийн хэрэгт хяналт тавьж байгаагаас 500 орчим хэрэг нь хүүхэд хохирсон, холбогдсон хэргүүд байгааг мэдээллээ.
Энэ талаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор З.Бат-Амгалан "Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үзвэр үйлчилгээ явуулдаг газрууд олон бий. Зөвхөн насанд хүрэгчдээс гадна өсвөр насны хүүхдүүд тухайн газруудаар үйлчлүүлдэг.
Өсвөр насны хүүхдүүд үзвэр үйлчилгээ, тоглолтын үеэр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүмүүсийн халдлагад өртөх, залилах, хулгайлах, дээрэмдэх, танхайрах гэмт хэргийн хохирогч болж, сэтгэл санаа, эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирсон тохиолдлууд байна.
Иймд эцэг эхчүүд, асран хамгаалагчдын зүгээс хүүхдийнхээ аюулгүй байдалд анхаарч, хараа хяналтаа сайжруулахыг зөвлөе.
Мөн хүүхэд залуучууд та бүхэн аливаа гэмт хэрэг зөрчлийн хохирогч, холбогдогч болохоос урьдчилан сэргийлэх шаардлагатай" гэж анхаарууллаа.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
11 СЭТГЭГДЭЛТЭЙ
|