Сүхбаатар аймгийн Асгат, Эрдэнэцагаан суманд энэ сарын 9-нд гарсан хээрийн түймэр, 11-нд бүртгэгдсэн Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтрааснаа Онцгой Байдлын Ерөнхий Газар(ОБЕГ)-аас мэдээллээ.
Түймэрт өртсөн талбай, хохирлыг тогтоохоор холбогдох мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна.
Хуурайшилт өндөр хаврын энэ өдрүүдэд ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байгаа тул иргэд, малчид та бүхэн сонор сэрэмжтэй байж, галын аюулгүй байдлыг сайтар хангахыг тус газраас уриалав.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!