Уншиж байна ...

Монголын Хөлбөмбөгийн Холбоонд үүсээд байгаа асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулна

Э.Тэмүүлэн, iKon.mn
Өчигдөр 17 цаг 47 минут
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын Хөлбөмбөгийн Холбоо (МХБХ)-нд ойрын үед үүсээд байгаа асуудлын хүрээнд маргааш буюу энэ сарын 12-ны Лхагва гарагийн 15:00 цагт Монголын Хөлбөмбөгийн Холбооны Футзалын ордонд нийтийн сонсгол зохион байгуулахаар болжээ.

МХБХ-ны санхүүгийн ил тод бус байдлыг эсэргүүцсэн иргэдийн хүсэлтээр нэгдүгээр сарын 10-ны өдөр тус холбооны Удирдах зөвлөлөөс тогтоол гарсан билээ. Уг тогтоолд "Монголын хөлбөмбөгийн орчинд үүссэн асуудлыг судлах, шийдвэрлүүлэх Түр хороо"-г байгуулахаар болсон юм.

Өнөөдөр тус холбооны Зөвлөлийн ээлжит хурлаар Түр хороо дүгнэлтээ танилцуулсан байна. Холбооны удирдлагууд ойлгомжгүй зүйл олон байгааг хүлээн зөвшөөрсөн ч ямар нэг арга хэмжээ аваагүй тул нээлттэй сонсгол зохион байгуулахаар төлөвлөжээ.