Уншиж байна ...

ХасБанкны дэмжлэгтэйгээр ЖДҮ-үүд ISO стандарт нэвтрүүлсээр байна

СУРТАЛЧИЛГАА
Өчигдөр 15 цаг 30 минут
Сурталчилгаа
Зураг зураг

ХасБанк “Жижиг, дунд бизнесүүдэд ISO стандарт нэвтрүүлэх хөтөлбөр”-ийг 2024 онд зарлан хэрэгжүүлж, 16 ААН-ийг сонгон шалгаруулж, ISO стандарт нэвтрүүлэхэд шаардагдах зөвлөх үйлчилгээний болон баталгаажуулалтын зардлын 80 хүртэлх хувийг буцалтгүй хэлбэрээр санхүүжүүлсэн.

Ингэхдээ жижиг, дунд бизнес эрхлэгчдийг үйл ажиллагаагаа өргөжүүлэн, бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ чанарыг сайжруулж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, улмаар экспортод бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэхэд нь бодит туслалцаа үзүүлэх зорилгоор тус хөтөлбөрийг хэрэгжүүлсэн бөгөөд зөвхөн санхүүжилтээр зогсохгүй мөн чадвартай боловсон хүчин бэлтгэж, мэргэшүүлэхэд зөвлөгөө, сургалтаар ханган, дэмжлэг үзүүлэхэд хөтөлбөрийн бас нэг чухал ач холбогдол оршиж байгаа юм.

Хөтөлбөрт хамрагдсан ААН-үүд маань эхнээсээ стандартын шаардлагаа хангаж, гэрчилгээгээ авч эхэлсэн бөгөөд тэдгээр харилцагчдаа бид цувралаар нийтлэн алдаршуулж байна.

Хөвсгөл Титаник ХХК

🌐ISO 22000:2018- Хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцоо

🌐ISO 45001:2018- Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын менежментийн тогтолцоо /Баталгаажуулалт хийгдэх шатандаа явж байгаа/

Хөвсгөл Титаник ХХК нь Хөвсгөл аймагтаа хүнсний жишиг үйлдвэрлэлийг бий болгон олон төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр Хөвсгөлчүүдийг хангадаг бөгөөд дээрх ОУ-ын стандартуудыг нэвтрүүлснээр үйлдвэрлэлийн бүтээмжээ нэмэгдүүлэн, чанарын баталгаат бүтээгдэхүүнээр аймаг орон нутгаа хангаад зогсохгүй Улаанбаатар хот, цаашилбал Буриад, Өвөрмонголд экспортлох боломжид нэг алхмаар ойртож байна.

Үүний зэрэгцээ үйлдвэрийн эрсдэлийг бууруулах, арилгах зорилготой эрсдэлийн үнэлгээний баг ажиллаж, аливаа эрсдэлийг илрүүлэн арга хэмжээ авч, Хөдөлмөрийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны үр өгөөжтэй байдал, ажлын гүйцэтгэлийн үр дүнд үнэлгээ хийж, тус тогтолцоогоо сайжруулан, баталгаажуулан ажиллаж байна.

Юргана Индастри ХХК

🌐ISO9001:2015 - Чанарын менежментийн тогтолцоо

“URGANA” брэнд нь эх орондоо импортын бараа бүтээгдэхүүнийг 100 хувь орлох зорилготой гоо сайхан, гэр ахуйн цэвэрлэгээний бодис үйлдвэрлэгч бөгөөд ISO9001 стандартыг нэвтрүүлснээр хэрэглэгч болон олон нийтэд URGANA бүтээгдэхүүнүүд чанартай, баталгаатай, стандартад нийцсэн гэсэн сэтгэл ханамжийг бий болгоод зогсохгүй, дотоод үйл ажиллагааны хувьд ч тогтмол сайжруулалт хийх соёлыг бий болгосон байна. Мөн үйл ажиллагааны процесс, ажилтнуудын уялдаа холбоо сайжирснаар бүтээмж нэмэгдэж, нөөцийг оновчтой удирдан, хог хаягдлыг бууруулах замаар үр ашгийг нэмэгдүүлжээ.

Мөн “URGANA” брэндийн 56 нэр төрлийн бүтээгдэхүүн гадаад зах зээлд өрсөлдөх чадвар нэг шатаар ахиад зогсохгүй Монголын хөнгөн үйлдвэрлэл, жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарын үндэсний чадамжийг дээшлүүлэхэд ач холбогдолтой алхам болсон юм.

Монпеллетс ХХК

🌐ISO9001:2016 - Чанарын менежментийн тогтолцоо

🌐ISO45001:2018 - Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын менежментийн тогтолцоо

Монпеллетс ХХК нь Монгол хонины угаагаагүй ноосыг Германы улсын өндөр технологиор боловсруулан, инновацын үйлдвэрлэл явуулж 100% хонины ноосон органик бордоо үйлдвэрлэдэг бөгөөд Монгол төдийгүй АНУ болон Европын холбооны органик бүтээгдэхүүний гэрчилгээ авсан Монголын цорын ганц экспортын бордоо үйлдвэрлэгч үндэсний компани юм.

Эдгээр стандартуудыг амжилттай нэвтрүүлж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тэмдэг тэмдэглэгээг бараа бүтээгдэхүүнийхээ шошго, сав баглаа боодол дээр албан ёсоор байршуулсан нь тус компанийн бүтээгдэхүүнийг сонирхогчид, боломжит худалдан авагчдад маш таатай сэтгэгдэл төрүүлж, борлуулалтыг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлж байна. Тухайлбал стандарт нэвтрүүлсний дараа ОХУ болон CIS орнуудад ажиллах exclusive агентын гэрээ байгуулсан.

Мөн компанийн ирээдүй зорилго, алсын харааг илүү тодорхой болгож, үйлдвэр үйл ажиллагааны бүхий л ажилбарууддаа ажилтнуудынхаа хамт процесс болгон хэн хэзээ ямар оролцоотой, үүрэг хариуцлагатай байх вэ гэдгээ ойлгож ухамсарласан, үйлдвэрийн аюулгүй ажиллагаа нөхцөл байдлыг бүхлээр нь харж ажилтан удирдлага хамтдаа нэг зүгт харж сурч хөгжиж эхэлсэн байна.

“Алтан элч” ХХК

🌐ISO 22000:2018 Хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцоо

🌐НАССР - Аюулын дүн шинжилгээ ба эгзэгтэй цэгийн хяналт олон улсын стандарт

"Алтан Элч" ХХК нь олон улсын жишигт нийцсэн эрүүл, аюулгүй хүнсний сүлжээг бүрдүүлэх, дэвшилтэт техник, технологид тулгуурлан хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг хангахуйц үйлчилгээ үзүүлэх үндэсний уламжлалт хоол ундааг брэнд болгож, салбарын хөгжилд хувь нэмрээ оруулан, бүтээгдэхүүнээ экспортод гаргах зорилт тавин ажиллаж байна.

Дээрх ОУ-ын стандартуудыг нэвтрүүлснээр хүнсний аюулгүй байдал, бүтээгдэхүүний чанар,эрүүл ахуйн зохистой хэмжээнд үйлдвэрлэлийг явуулах, үйлдвэрлэлийн явцад технологийн эгзэгтэй цэгийн хяналтыг тодорхойлж, эрсдэлийг бууруулах, байгууллагын удирдлага болон ажилчид чиг үүргийнхээ дагуу, зөв цэгцтэй оновчтой дарааллаар үйл ажиллагааг зохион байгуулах, байгууллагын ашиг, орлого нэмэгдэж, цаашид гаднын зах зээлд өрсөлдөх боломж бүрдүүлэх зэрэг олон давуу талууд бий болж байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.