Уншиж байна ...

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бага насны хүүхэд ааруул идэж байгаад хахаж нас барсан байж болзошгүй хэрэг бүртгэгдлээ

Г.Мөрөн, iKon.mn
Өчигдөр 13 цаг 42 минут
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Энэ оны гуравдугаар сарын 7-ны өдөр бага насны хүүхэд хахаж нас барсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Шалгалтын ажиллагааг явуулахад урьдчилсан байдлаар ааруул идэж байгаад хахаж нас барсан байж болзошгүй байгааг цагдаагийн байгууллагаас мэдээлэв.

Иймд иргэд, эцэг эх, асран хамгаалагч та бүхэн бага насны хүүхдийг хүүхдээр харуулахгүй байх, ганцааранг нь үлдээхгүй байх, хараа хяналтгүй орхихгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, хайртай үрсээ хамгаална уу хэмээн Цагдаагийн Ерөнхий Газар(ЦЕГ)-ын Хэвлэл мэдээллийн төвөөс сэрэмжлүүллээ.