Уншиж байна ...

Филиппиний ерөнхийлөгч асан Родриго Дутертег баривчилжээ

Т.Давааням, ikon.mn
Өчигдөр 11 цаг 59 минут
iKon.MN
Зураг зураг

Филиппин улсын ерөнхийлөгч асан Родриго Дутертег цагдаа нар өнөөдөр өглөө Манила хотын олон улсын нисэх буудлаас баривчилжээ.

Хонконгоос эх орондоо ирсэн түүнийг хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй үндэслэлээр Олон Улсын Эрүүгийн Шүүхийн захирамжаар баривчилсан байна.

Дутерте нь ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа хар тамхины эсрэг дайн зарлаж, олон мянган хүний амийг шүүхийн шийдвэргүйгээр хөнөөсөн гэдэг.

Олон Улсын Эрүүгийн Шүүх (ОУЭШ) түүний Давао хотын дарга байсан 2011 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс ерөнхийлөгчөөр ажиллаж байсан 2019 оны гуравдугаар сарын 16-ны өдөр хүртэл хугацаанд үйлдсэн хэргийг мөрдөн шалгаж байгаа юм.

Дутерте өөрийн үйлдсэн аллагын хариуцлагаас зугтахын тулд 2019 онд Филиппин улсын ОУЭШ-ийн гишүүнчлэлийг цуцалж байжээ.

2022 онд Дутертег залгамжилсан ерөнхийлөгч Фердинанд Маркос Жуниор хэдийгээр түүний улс төрийн эвлэршгүй өрсөлдөгч боловч Филиппин улсын ОУЭШ-ийн гишүүнчлэлийг буцааж сэргээгээгүй юм.

Гэхдээ дээрх олон улсын байгууллагатай хамтран ажиллахаа амлаж байжээ.

 

Эх сурвалж: Reuters