Уншиж байна ...

IBA: Боксын эмэгтэйчүүдийн ДАШТ-д манай улсаас гурван тамирчин оролцож байна

Э.Тэмүүлэн, iKon.mn
Өчигдөр 14 цаг 19 минут
IKON.MN
Зураг зураг

Сербийн Нис хотод энэ сарын 8-наас 16-ныг дуустал International Boxing Association (IBA)-гаас зохион байгуулж буй 14 дэх удаагийн эмэгтэйчүүдийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) болж байна.

ОХУ-ын Умар Кремлёвын удирддаг IBA холбооны тэмцээнд 50 орны 239 боксчин нударга зөрүүлж буй юм. Энэ удаагийн тэмцээнд Монголын боксын эмэгтэй шигшээ багаас гурван тамирчин оролцож байгаа юм.

Тодруулбал

  • 51 кг: Ч.Ариунзул, 
  • 54 кг: Н.Оюун-Эрдэнэ,
  • 57 кг: Т.Болортуул нар өрсөлдөж байна.
зураг
 

Манай тамирчдаас Т.Болортуул эхний тойрогт Хойд Солонгосын Ку Хён Сүкт дийлдсэн бол Н.Оюун-Эрдэнэ Өмнөд Африкийн боксчин Асихлохбанеси Хобонванаг хүнд цохилтоор буулган авчээ.

Н.Оюун-Эрдэнэ шөвгийн 16-д Венесуэлийн боксчин Йонна Гоместой тулна.

Харин Ч.Ариунзул эхний тойрогт хийлээд шөвгийн 16-д Танзанийн Сарафина Фуситай үзэлцэх хуваарьтай.

Сонирхуулахад боксын эмэгтэйчүүдийн ДАШТ-ээс манай тамирчид өмнө нь нэг мөнгө, хос хүрэл медаль авч байв. Тодруулбал 2023 онд Л.Алтанцэцэг мөнгө, М.Энхжаргал хүрэл медаль хүртсэн бол 2018 онд М.Нандинцэцэг хүрэл медаль хүртсэн юм.