Уншиж байна ...

Премиум Нэксус ХК-ийн санхүүгийн өсөлт ба тэлэлт: Монголын жижиглэн худалдааны салбарын манлайлал

СУРТАЛЧИЛГАА
Өчигдөр 14 цаг 53 минут
Сурталчилгаа

2018 оноос хойш сүүлийн 6 жилийн турш Монголын зах зээлд конвиниенс дэлгүүрийн үйл ажиллагааг амжилттай нэвтрүүлж, хэрэглэгчдэд конвиниенс дэлгүүрийг анхлан танилцуулаад зогсохгүй, үйлчилгээний соёл, стандартыг бий болгож, жижиглэн худалдааны салбарыг манлайлж буй Премиум Нэксус ХК-ийн санхүү, үйл ажиллагааны өсөлт ба тэлэлтийн гол үзүүлэлтүүдтэй танилцъя.

зураг
 

Премиум Нэксус ХК (MSE: CUMN) нь 2019-2024 оны хооронд жилийн дундаж өсөлтийн хурд (CAGR) 74.05%-тай байгааг тайлагналаа. Дэлгэрүүлбэл, компанийн орлого 2019 онд 37.47 тэрбум төгрөг байсан бол 2024 онд 598.4 тэрбум төгрөгт хүрсэн нь зах зээлд тэргүүлэгч байр сууриа бататгасан байна.

Зөвхөн 2023 оныг авч үзвэл, Премиум Нэксус 390 тэрбум төгрөгийн орлого олж, өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 50%-ийн өсөлт үзүүлсэн нь компанийн амжилттай стратеги, үр дүнтэй үйл ажиллагааны тод илэрхийлэл юм. Ингэснээр Премиум Нэксус ХК нь жижиглэн худалдааны салбарт хүчтэй байр суурийг эзэлж, хэрэглэгчдэд илүү их боломж, үйлчилгээ санал болгосоор байна.

зураг
 

Премиум Нэксус ХК нь санхүүгийн үзүүлэлтээ сайжруулахын зэрэгцээ шинэ технологи нэвтрүүлэлт, салбар дэлгүүрүүдийн борлуулалтын өсөлт, үйл ажиллагааны хурдаа улам сайжруулсаар байна.

Салбар дэлгүүрийн болон дэлгүүрийн борлуулалтын өсөлт

  • 2024 онд Премиум Нэксус 81 шинэ дэлгүүр нээж, CU конвениенс дэлгүүрийн тоог 445-т хүргэлээ. Энэ нь 2023 онд байсан 374 дэлгүүрээс эрчимтэй нэмэгдсэн бөгөөд энэхүү өргөжилт нь хэрэглэгчдийн хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлчилгээний хүрээг тэлэх, зах зээлд тэргүүлэх байр сууриа бататгах зорилготой стратегийн чухал алхам юм.
  • Түүнчлэн, харьцуулсан дэлгүүрийн борлуулалт 2024 онд жилийн дотор 14%-иар өссөн нь хэрэглэгчдийн худалдан авалтын чадавх нэмэгдсэнийг илтгэж байна.
зураг
 

Технологийн шинэчлэлт ба дижитал шийдэл

  • CU апп-д CU Pay төлбөрийн хэрэгслийг нэвтрүүлсэн нь хэрэглэгчдийн үйлчилгээ авах хурдыг нэмэгдүүлж, хэрэглээг идэвхжүүлж, худалдан авалтын давтамжид өсөлт авчрахад чухал үүрэг гүйцэтгэж байна.

зураг
 
зураг
 

Орчин үеийн амьдралын хэв маягт нийцүүлэв

  • Энэхүү шинэчлэлтүүд нь CU-ийн HMR буюу home meal replacement (гэрт бэлэн хоол) бүтээгдэхүүн, импортын ундаа, нарийн боовны шинэчлэлтэй хослон орлогын урсгалыг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж, компанийн борлуулалтыг өргөжүүлэх бодит нөлөө үзүүлж буй.

зураг
 
зураг
 

Эцэст нь, бүтэцжсэн нийлүүлэлтийн сүлжээ, зах зээлийн өргөжилт, бүтээгдэхүүн үйлчилгээний инновацаараа Премиум Нэксус ХК нь Монголын жижиглэн худалдааны салбарт тэргүүлэх байр сууриа бататгасаар байна. Хөрөнгө оруулагчид тус компанийн урт хугацааны тогтвортой өсөлт, ашигт ажиллагаанд өндөр итгэлтэй байх нь гарцгүй биз ээ.

 

Эх сурвалж:
investor.cumongol.mn/?p=4727
investor.cumongol.mn/?page_id=3594

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.