Менингококкт халдварын нэг тохиолдол 2025 оны гуравдугаар сарын 10-ны өдөр лабораториор батлагдаж, он гарсаар хоёр дахь тохиолдол болон бүртгэгдсэнийг Халдварт Өвчин Судлалын Төв(ХӨСҮТ)-өөс мэдэгдлээ.
Эдгээр тохиолдлууд нь бага насны хүүхдүүд байна.
Менингококкт халдвар бүх насныхан дунд бүртгэгддэг боловч тав хүртэлх насны хүүхдүүд илүү өртөмхий, богино хугацаанд хүндрэх эрсдэлтэй байдаг.
Иймд эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдийнхээ дархлааг дэмжин, халдвараас сэргийлэх талаар өгч буй мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг мөрдөж, халдварын шинж тэмдэг илэрвэл нэн даруй эрүүл мэндийн байгууллагад хандахыг зөвлөж байна.
Тодруулах, лавлах зүйл байвал 100, 80086929 утсанд хандана уу.
Менингококкт халдвар нь амьсгалын замын халдварт өвчин учраас бусад амьсгалын замын халдварт өвчнүүдийн адил урьдчилан сэргийлэх аргуудыг хэрэглэнэ.
Үүнд
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!