ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/03/11-НД НИЙТЛЭГДСЭН
ГЕГ: Экспортын дүн импортоос $294 саяар давж, гадаад худалдааны баланс эерэг гарсан
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Энэ оны эхний хоёр сарын гадаад худалдааны статистикийг Гаалийн Ерөнхий Газар (ГЕГ)-аас танилцууллаа.
Тодруулбал эхний хоёр сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 3,715.8 сая ам.долларт хүрчээ.
Дээрх үзүүлэлт нь 2024 оны мөн үеэс 120.4 сая ам.доллар буюу 3.1 хувиар буурсан дүн юм.
Мөн экспортын дүн импортоос 294 сая ам.доллароор давж, гадаад худалдааны баланс эерэг гарсныг ГЕГ мэдээлэв.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

