ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/03/11-НД НИЙТЛЭГДСЭН

ЦУОШГ: Мөсний зузаан олон жилийн дунджаас нимгэн байна

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 3 сарын 11
IKON.MN
Зураг зураг

Энэ оны гуравдугаар сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар манай орны томоохон гол мөрөн, нуурын мөсний зузаан хэлбэлзэл багатай байсан ба олон жилийн дундаж болон 2023 оны мөн үеийнхээс 10-75 см нимгэн байгаа талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. 

Мөн нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй тул цаг хожих, зам товчлох зэргээр гол мөрөн, нуурын мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхаарууллаа. 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа