• 6 сарын 13, Баасан

"АН хэн нэгэнд үнэтэй цүнх өгөөгүй, хэн нэгнийг нисдэг тэргээр авч давхиагүй"

А.Ням-Өлзий, iKon.mn
2025 оны 5 сарын 22
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

МАН-ын Бага өчигдөр хуралдаж, гэрээгээ зөрчсөн улс төрийн намыг хамтарсан Засгийн газраас гаргах ёстой гэдэг шийдвэр гаргасан. Уг шийдвэрт аль нэг намын нэрийг заагаагүй ч нэр бүхий гишүүд нь Засгийн газрыг эсэргүүцсэн иргэдийн жагсаалд оролцож, огцрохыг шаардсан бичигт гарын үсэг зурсан АН-ыг засгаас гаргахаар шийдсэн гэдэг нь ойлгомжтой байв. МАН-ын шийдвэртэй холбогдуулан намаа засгаас хөөгдөхөд хүргээд байгаа АН-ын гишүүдийн байр суурийг хүргэж байна.  

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Инээдтэй зүйл ярьж байна л даа. 100 жил болсон намын хариуцлагатай хүмүүс цуглараад тиймэрхүү сонин юм ярьж болохгүй. Үндсэн хуульд заасан эрхийнхээ хүрээд залуучууд талбай дээр цуглаж, зүй ёсны шаардлага тавьж байхад иргэн хүнийхээ болон УИХ-ын гишүүний хувиар очилгүй яах вэ. Залуусын үгийг сонсож, үзэл бодлоо илэрхийлсэн. Гэтэл үүнийг байж болохгүй гэж байгаа нь тэр намыг болохоо байсан гэдэг дүгнэлт хийхэд хүргэж байна.

Ард түмэн 2024 оны сонгуулиар сонсолтоо хийсэн. 68 суудал авсан МАН дангаараа засаг төрөө байгуулаад явах байсан юм.

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: Хамтарсан Засгийн газрын гэрээг хараагүй. Тэр гэрээнд УИХ-ын гишүүн үг, үзэл бодлоо илэрхийлж болохгүй, санал нийлэхгүй асуудлаа шүүмжилж болохгүй, огцруулах санал гаргаж болохгүй гэсэн үг, өгүүлбэр байгаа эсэхийг мэдэхгүй байна. Тэгэхээр АН гэрээний ямар заалтыг зөрчсөнийг гаргаж ирэх байх.

АН хэн нэгэнд үнэтэй цүнх өгөөгүй, хэн нэгнийг нисдэг тэргээр авч давхиагүй. Ерөнхий сайдын хүүгийн асуудалд АН ямар ч хамаагүй. Энэ асуудал иргэдийн дургүйцлийг асар ихээр хүргэсэн. Тэгээд жагсаал цуглаан зохион байгуулагдсан. Тэгэхээр юунаас болж, яасан гэдгээ санах хэрэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
95
Зураг
ЗӨВ, ГОЁ
14
Зураг
ХАХА
10
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа