Нийслэлийн төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэр дээр ариутгал, халдваргүйтгэлийг энэ сарын 4-нөөс эхэлжээ.
Энэ тухай УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдал, удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ "Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд орчны болон хөрсний бохирдол, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж ариутгал, халдваргүйтгэл хийж эхэлсэн.
Нийт хоёр сая м.кв талбайг ариутгана. Үерийн усны байгууламж, нийтийн эзэмшлийн зам талбай, Туул голын ай сав газар, хөрсний бохирдол ихтэй газруудад ариутгал, халдваргүйтгэл хийнэ.
Тусгай зөвшөөрөл, тоноглолтой мэргэжлийн эрх бүхий байгууллагууд ариутгах ажлыг гүйцэтгэж байна.
Халдваргүйтгэл хийхийн өмнө болон хийсний дараа тодорхой байршлуудаас хөрсний дээж шинжилгээ авч мэргэжлийн лабораторид шинжлүүлэн дүгнэлт гаргуулж байгаа юм" гэж мэдээллээ.
Ариутгал, халдваргүйтгэлд просан 0.1 хувийн ажлын уусмалыг ашиглаж байгаа аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!