Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/13-НД НИЙТЛЭГДСЭН

Грийн Группт ажиллангаа БАКАЛАВР-ын дипломтой, өөрийн гэсэн БАЙРТАЙ болох боломжтой

СУРТАЛЧИЛГАА
2025 оны 6 сарын 13
Сурталчилгаа
Зураг зураг

Герман, Швейцар, Австри, Канад, АНУ, Финланд, Израиль зэрэг өндөр хөгжилтэй улс орнуудад “DUAL EDUCATION SYSTEM” буюу ажил ба боловсролыг хослуулсан систем амжилттай хэрэгжиж, залуусыг мэргэжил эзэмшихийн зэрэгцээ ажлын туршлагатай, өөртөө итгэлтэй мэргэжилтнүүд болгон төлөвшүүлж байна.

Тэгвэл Үндэсний брэнд бүтээгч Грийн Групп энэхүү олон улсын жишиг системийг Монголд амжилттай нэвтрүүлж, их, дээд сургуулиудтай хамтран ажил ба боловсролыг зэрэг эзэмших боломжийг эхний ээлжид Инженерчлэл, үйлдвэрлэл технологийн чиглэлээр ажиллаж буй ажилтнууддаа бодитоор олгож эхлээд байна.

зураг
 

Тухайлбал, Грийн Групп-ийн инженер, технологийн шилдэг ажилтнууд Хөдөө Аж Ахуйн Их Сургуульд 4 жилийн хугацаанд тасралтгүй суралцаж, бакалаврын зэрэгтэй болж, албан ёсны дипломоо амжилттай гардан авлаа. Бид дэлхийн түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн хосолмол сургалтын системийг эх орондоо амжилттай нутагшуулснаар мэргэжил, мэдлэг, ур чадвартай, туршлагатай боловсон хүчнийг амжилттай бэлтгэж байна.

Ажиллангаа суралцах хосолмол боломжийн үр дүнд ажилтнууд маань зөвхөн дээд боловсрол эзэмшээд зогсохгүй, тогтвортой ажлын байраар хангагдаж ӨӨРИЙН ГЭСЭН БАЙРТАЙ болж, автомашин худалдан авч, санхүүгийн хувьд бие даасан амьдралын эхлэлийг тавьж чаджээ.

зураг
 

Цаашид бусад салбар, нэгжүүдийн ажилтнуудаа ч энэхүү хөтөлбөрт үе шаттайгаар хамруулж, илүү олон залуусыг сурч хөгжих, мэргэжлээрээ ажиллаж өсөн дэвжих боломжийг бүрдүүлэхээр зорин ажиллаж байна.

Грийн Групп-д ажилласнаар та зөвхөн ажил мэргэжил эзэмшихээс гадна дээд боловсрол, орлого, туршлага, амьдралын баталгаа зэрэг үр өгөөжтэй боломжийг өөртөө нээх болно.

Үндэсний брэнд бүтээгч — Грийн Групп

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.