Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/13-НД НИЙТЛЭГДСЭН

Караокег анх санаачилсан Японы иргэнд технологийн дэвшлийг дэмжигч АНУ-ын хүрээлэн өргөмжлөл гардуулжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 6 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Нийгэмд үнэтэй хувь нэмэр оруулсан технологийн бүтээлүүдийг алдаршуулдаг АНУ-ын IEEE (Institute of Electrical and Electronics Engineers) хүрээлэн өөрийн “IEEE Milestone” шагналыг караокег анх санаачилсан Японы иргэний гэр бүлд гардуулан өгчээ.

Өчигдөр Токио хотод болсон ёслолын арга хэмжээнд Шигэйчи Нэгишигийн гэр бүл шагналыг гардан авсан байна. Караокег санаачлагч Нэгиши өнгөрсөн онд 100 насандаа таалал төгссөн юм.

Тэрбээр 1967 онд “Хөгжмийн Хайрцаг” нэртэй анхны караоке машиныг зохион бүтээснээ худалдаанд гаргаж байжээ.

зураг
 

“Тэр хэдийгээр караокег ингэж олны хүртээл болно гэж анх бодож байгаагүй ч дэлхийн өнцөг булан бүрд хүрснийг хараад маш их баярладаг байсан” гэж Нэгиши агсны хүү Акихиро арга хэмжээний үеэр ярьсан байна.

Анхны караоке машин нь хааш хаашаагаа 30 см хэмжээтэй, шоо дөрвөлжин хэлбэртэй байжээ. Үүнд микрофон, соронзон хальс тоглуулагч, бас төлбөрийн зоос хүлээн авагч байсан гэдэг.

IEEE хүрээлэн уг шагналаа анх бүтээгдсэнээс хойш 25-аас дээш жилийн дараа санаачлагчид нь олгодог журамтай юм байна.

 

Эх сурвалж: Kyodo News