ҮЙЛ ЯВДАЛ: Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны шийдвэрийг танилцуулна

ikon.mn
2025 оны 6 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Төрийн ордонд

10:00 цагт УИХ-ын хаврын ээлжит чуулган хуралдана.

УДБЭТ-т

10:00 цагт “Мөнгөн мод-2024” наадмын “Шилдэг бүтээл”-ийн эзэн болсон “Клеопатра” жүжгийн хэвлэлийн хурал зохион байгуулагдана.

Миллениум Плазад

10:30-15:30 цагт Австралийн Тэтгэлэгт Хөтөлбөрийн газар болон Монгол дахь Австралийн Худалдааны Танхим хамтран “Нийтэд хүртээмжтэй нийгмийн төлөө” үйл ажиллагааг зохион байгуулна. Монгол Улсад 100 гаруй мянган хөдөлмөрийн насны хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдгаас ердөө 15 орчим хувь нь хөдөлмөр эрхэлж байна.

Монголбанкны Г байранд

11:00 цагт Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны шийдвэрийг танилцуулна.

Замын хөдөлгөөний удирдлагын төвд

11:00-12:00 цагт Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн байгууллагаас хэрэгжүүлж буй зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх “Дүрмээ мөрдье” нэгдсэн арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаа болно.

Новотел зочид буудлын танхимд

11:00 цагт “MGL-1 Fighting Championship 22” аваргын бүсийн төлөөх “Khangarid Cup” тэмцээний хэвлэлийн хурал болно.

МҮОХ-нд

13:30 цагт Биеийн тамир, спортын улсын хороо, МҮОХ хамтын ажиллагааны гэрээнд санамж бичиг байгуулна.

14:00 цагт Дэлхийн мастеруудын X наадмаас медаль хүртсэн баг тамирчдыг хүлээн авч уулзана.

Хүний эрхийн Үндэсний Комиссын байранд

13:30 цагт Хүний эрхийн Үндэсний Комиссоос цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал зарлаж байна.

M bank arena-д

15:00 цагт "Grow with Google Mongolia" хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулагдана.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг