Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/13-НД НИЙТЛЭГДСЭН

"The MongolZ" баг BLAST.tv Austin Major 2025 тэмцээний эхний хожлоо авлаа

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 6 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Counter Strike-2 (CS2) тоглоомын энэ оны эхний Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) буюу "BLAST.tv Austin Major 2025"-ын гуравдугаар шатны тоглолтууд АНУ-ын Остин хотод үргэлжилж байна.

Тус шатанд Азийн чансааны оноогоороо оролцож буй манай улсын "The MongolZ" баг өнгөрсөн шөнө Бразилын "FURIA" багтай "Во1" (нэг "map"-аар ялагчийг тодруулах) журмаар тоглож, 11:13 онооны харьцаатай ялагдсан. 

Үргэлжлүүлэн хоёр дахь тоглолтоо АНУ-ын "Team Liquid" багийн эсрэг хийж, 13:7 онооны харьцаатай ялалт байгуулж байна. Ингэснээр ДАШТ-ий гуравдугаар шатанд нэг хожил, нэг хожигдолтой болж, хүснэгтийн 8 дугаар байрт бичигдэж эхэллээ.

Тэд энэ шатны гурав дахь тоглолтоо Хятадын "Lynn Vision" багийн эсрэг өнөө шөнийн 00:15 цагт "Во1" журмаар хийхээр болж байгаа юм. 

1.2 сая ам.долларын шагналын сантай "BLAST.tv Austin Major 2025" тэмцээнд нийт 32 баг гурван шатанд хуваагдаж, тойргийн журмаар өрсөлдөж байна.

Нэг баг нийт таван удаа тоглох эрхтэй бөгөөд түрүүлж гурван удаа хожсон найман баг нь дараагийн шат руу дэвших учиртай. Улмаар сүүлийн гурав дахь шатнаас шалгарсан найман баг Playoffs-д нугалааны зарчмаар тоглож, энэ тэмцээний аварга тодорно.